Wednesday, September 22, 2010

Өмнийн цэнхэр говь мину...


Нөгөө л гардаг цагаараа аялалдаа гарлаа. Энэ удаад өмнөх удаагийн аялалуудыг бодвол арай олон тооны залуучууд явах болсон юм. Жолооч орвол бараг л гучин хүн. Гэхдээ жендэрийн хувьд бол ойролцоо гэж байгаа. /За тэгээд киноны таних тэмдэг шиг 3 бөөрөнхийгөөр ойлгоод байв/ Ийгээд замдаа гарсан даа. Хэ хэ. Инээд хүрээд байна аа. /Инээдтэй хэсгийг бичигч миний хүслээр хасав/Бидний нөгөө суусан автобус маань аймаар савалдаг автобус байсан. Хэлэх ч юм биш. Хотоос гарч давхиад шороон зам дээрээ гараад жинхэнэ алж эхэлсэн дээ. Эхний нэг хэдэн цаг бол за арай ч дээ гэмээр л явсан гэж байгаа. Сүүлдээ тэгээд дасдаг юм билээ. Яг л нөгөө нэг онигоо шиг. Онигоог нь дараа асуувал бичиж өгье за. За тэгээд явсааран байгаад Дундговь аймагт очсон. Сайхан нутаг сайхан аймаг. Гэхдээ хөгжил гээд байх зүйл нэг их байхгүй. Засаг дарга нь саяхан солигдоод ерөнхийдөө нэг тиймэрхүү л байгаа аймаг юм билээ. Нутгийн үндсэн брэнд гэвэл айраг л байна. Олон жил зуд болсон болохоор ихэнх малчид нь өөр аймгийн нутгаар нутаглаж яваа гэсэн. Гэхдээ энэ жил бороо хур сайн байгаа болохоор бас ч гэж учиртай байгаа юм билээ. За энэ аймгийн статистик мэдээ ч яахав цаашаа давхисаар хүсэн хүлээсэн газар болох Өмнөговь аймагт ёстой ясаа арай л салгуулчихалгүй шиг нэг юм очсон доо. За даа нэг үгээр хэлбэл ядарсан гэж ойлгож болно. Нээрээ замдаа жолооч маань ядраад хэсэг унтсан юм аа. Тэгсэн чинь бид хэд нэг чөөгийтэй газар хоносон юм шиг байна билээ. Манай автобусны цонх онгойгоод байсан чинь нөгөө автобусны цонх бас онгойгоод байсан гэсэн шүү. Та минь ээ аймаар байгааз хэ хэ.

Өмнөговь аймаг гэдэг чинь түм түжигнэж бум бужигнасан жинхэнэ хөлтэй болсон газар юм билээ. Аймгийн төвөө тойроод 23 амралтын газартай гэж байна. За тэгээд тэр говь гурван сайхан гэдэг чинь ямар байсан хайрхан бэ ёстой нэг бишрүүлсэн шт ээ. Тэр хавийн нутаг нэг л цаана аа өвөрмөц юм билээ шүү. Би ч бараг л буугаад нөгөө уул уурхай нь байгаа юм бодсон чинь тэр их нөгөө уул уурхай нь өөр өөр газар юм билээ гээд мээкээтэй юм бичээд байхгүй юу. ЗҮгээр л мэдээлэл өгсөн юм шүү. Ийгээд бидний нөхөд эв санаагаа нэтгэн нэгэн зүг хөдөлж сайхан амралтын газар очсон юм. Үнэхээр гоё. Хэлэх ч юм биш. Тухтай, тохилог, эзэд нь найрсаг өө тэгээд сайхаан сайхан. Бидний төлөвлөгөө ёсоор бол бид нийт 3 хоносон. Орой бүр арга хэмжээтэй байсан шүү. Ер нь л кайфтай байсан.

Ажлын хоёрдах өдөр бид Ёлын ам орцгоосон юм. Төсөөлж байснаас шал өөр юм билээ. Уулын энгэрээр нь арц ургадаг дээд амнаас нь жижигхэн горхи урсдаг тэр нь амруугаа урссааран байгаад нилээн өргөн горхи болж цаашаа урсдаг юм билээ. Их сонирхолтой хавцалаар явсан шүү. Арцны үндсээр тэнд сийлбэрчид суугаад янгир, аргал, бас ёл шувууг ур гарган сийлж зардаг юм билээ. Ер нь л бусдын л адил хөдөлбөл хөлс зогсвол зоос гэж ханддаг юм уу даа. Гадныхан их явж байгаа харагдсан. Өмнөговь аймгийн жуулчны баазууд бол ер нь Монголдоо дээгүүрт орох байх аа. Би л хувьдаа тэгж дүгнэсэн шүү. Хээр гарахаар шинэхэн орсон борооны улмаас тааны үнэр нь хан хийгээд л бас л аан говийн нэг онцлог байна билээ шүү.

Аймгийн төвийн хэсэг тэр чигтээ бөөн л жийп болсныг ажиглахад Өмнөговь аймагт ажиллаж амьдарч байгаа иргэдийн хувьд амжиргааны түвшин нилээн өндөр болсныг илэрхийлж байсан. Мэдээж сайн бүхний хажууд саар зүйл их байдаг хойно залуучууд нь нилээн аархуу бүхнийг мөнгөөр хардаг бодол нь боовруугаа гэдэг шиг бодол нь арай л биш юм билээ. Мэдээж хүн бүр тийм биш байх л даа гэхдээ л ганц нэгхэн боломжийн гэсэн мэдлэгтэй, яриа хөөрөөтэй залуучуудтай таарахад тийм байсан шүү. Харин Ажнай корпорациас хөрөнгө оруулалт хийж Залуучуудын соёл мэдээллийн төв гэж нилээн том объектийг тохижуулсан байналээ. Аймгуудад байхгүй мундаг орчин үеийн кино театр болон хөгжлийн төв байсан шүү. Хэ хэ. Ороод гайхаад байгаан биш оо. Нэр нь GALAXY CINEMA ингэж байгаан. ҮҮдээр нь орохоор хүн үүсэхээс эхлээл бүх зүйл л байналээ.

Сониноос иргэний нисэх бол цаг цагийн зайтай бууж байна аа. Байнгын л ерөөсөө нисээстэй буугаастай. Ийгээд бодохлоор бахархмаар байсан шүү. Өмнийн говийн хөгжил бол Монголын л хөгжил тийм болохоор удахгүй бүхий л аймаг хөл хөдөлгөөнд орж Монголчуудын амьдрал ургах нарны зүгээс эхлэн Урагшлах нь бол тодорхой болсон шиг санагдсан гэж байгаа.

Ийнхүү 3 хоноод бид нөхөд хотын зүг буцсан даа. Замдаа шаварт суугаад төөрөөд 32 цаг явж ирсэн. Аймаар тоо байгаа биз. Хот хараад бараг л уйлах гэж байлээ штээ. Ёстой л нөгөө нэг залуу насныхаа эрч хүчээр л ирсэн шүү. Тэрнээс өөр хэн нэгэн байсан бол ч за мэдэхгүй чадарсаан.

Эцэст нь энэ аялал бол мэдээж бас нэгэн дурсамж үлдээсэн сайхан аялал болж өнгөрсөн гэдгийг тэмдэглэн хэлэх нь зөв байх. Гагцхүү аялалын явцад таарч байсан олон үйл явдал, хүмүүс хоорондын харилцааг харахад бид алдаж оноод ч гэсэн хөгжлийн төлөө алхам алхамаар урагшилж байгаа юм байна гэдгийг мэдэхэд, мэдэрхэд л сайхан байсан шүү.


oooooooп.... гэж байгаам

Би өөрийн авсан гурван сайханы зургийг орууллаа. Наад их ус нь замын тогтсон ус юм шүү. Нууртай болгож авсан юм.


JD

No comments: