Sunday, October 10, 2010

Өглөөний нар...

Өнгөрсөн амралтын өдрөөр хууч өвчин хөдөлж хоёр хоног нэрээ мартатлаа хэвтдэг байшт. Гэхдээ яахав сайн хүмүүсийн буянаар нэгдэхийн өглөө сэргэлэн босож ирлээ. Өглөөний нар гайхамшигтай мандсан шүү. Өвчин маань эдгэрсэн болоод ч тэрүү надад бол гайхамшигтай санагдсан. Яг энэ эрчээрээ ажил дээрээ ирлээ дээ муу найз нь гэж байгаамшт. Ер нь бодохнээ аливаа ажил үйлсийн бүтэх эс бүтэх нь ерөөсөө л энэ хүмүүний сэтгэл зүйтэй их холбоотой юм шиг ээ. Одоогоос 3 жилийн өмнө байх аа би МУИС-ийн нэгэн энерги судлалын багштай шууд ярилцлага хийж байсан. Тэр хүнтэй ярилцахад миний хувьд л гайхалтай санагдаж байсан тэр мөчийг би одоо хэр нь мартадгүй юм. Тэрээр хэлэхдээ/аймаар сонингийн үг ашигладагшт/ хүнийг тойрон аура буюу гэрлэн бүрхүүл оршиж байдаг. Тэр гэрлэн бүрхүүл нь хэр зузаан сайн гэрэлтэй байх тусмаа тэр хүн үргэлж аз жаргалтай, аливаа зовлонгоос холуур байдаг гээд л хамгийн сайн сайхан бүхнийг ярьж байсан. Бурханы хөрөг зурганд тойрсон их гэрэл цацарсан дугариг хэлбэрийн дүрс байдаг тэр нь нөгөө энэ багштийн хэлсэн аура нь юм гэсэн. Тэгэхээр хүн гэдэг амьтан чинь далд ертөнцөөс харвал өөрөөс их гэрэл цацруулдаг амьтан болж таараад байгаам. Тэр их гэрэл цацруулсан инээд алдсан хүн бол бидний хэлдгээр эрч хүчээр дүүрэн энеригтэй нэгэн болох гээд байгаамуудаа. Харин архи уусан, тамхи татсан тэр хүмүүний гэрлэн бүрхүүл нь аажмаар алга болдог гэнэ. Тэгээд нөгөө чөтгөр шүглэнэ гээч нь болдог юм байх аа. Нээрээ бодохоор архи их уудаг хүний хараад байхазд царай алдаад харлаад хачин барзайсан юм болчихдог тээ. Яалт ч үгүй л шинжлэх ухааны үндэслэлтэй зүйл болохоор итгэхгүй байхын ч аргагүй юм даа. Ийгээд би хэсэг бодлоо. Ер нь бол ганцхан амьдрах нас гэж бодож элдвийг хийж явахдаа би л лав хувьдаа үйлийн үр, дараа төрөл, дараах амьдрал гэж хэзээ ч бодож байгаагүй юм билээ. Миний өнөөдрийн хийх үйл маргааш болох үйл явдалтай салшгүй холбоотой байдаг гэдэгтэй чи санал нийлэх үү найз аа. Хэрэв санал нийлж байгаа бол үйл хөдөл бүр чинь их учир жанцантай юм байна шүү. Яагаав нөгөө Жанцан чинь гавъяат хуульч штээ. хэ хэ.

Өглөө босоод сэтгэл өөдрөг гэрээс гараад ажилдаа ирээд компьютерээ асаагаад аз жаргалаа үл мэдэх болон мэдэх найз нартайгаа хуваалцаад суух яг энэ агшинд өөдрөг үзэл, сайхан бодол, сайн санаа гэдэг бол юунаас ч хүчтэй юм байна гэдгийг мэдэрч байна. Өглөөний нар гайхалтай мандсан шүү...

JD

No comments: