Tuesday, October 12, 2010

Үсгээр эхэлсэн шүлэг зохиов.../хэ хэ өөр юугаар ч эхлэх билээ дээ/

Утаа уушгийг минь идчих юм
Уур эсийг минь идчих юм
Ухаан бодлыг минь мөнгө идчих юм
Улсын минь баялагыг новшнууд идчих юм аа

Салхи навчийг идчих юм
Сархад хүнийг идчих юм
Сайныг муу нь идчих юм
Саванг ус идчих юм аа хэ хэ/За одоо ёстой нөгөө онгод нь дуусах гэжээ шүү яадвал нэг мөр наагаад тэгээд дуусаа шүү/

Мөнгийг хүүхнүүд идчих юм/за тэгээд бариад идчив ээ ингэж хэлээ ингээд/
Мөөмийг хүүхдүүд идчих юм
Төслийг дарга нар идчих юм
Тэгээд надаа идэх юм юу ч байхгүй хэ хэ. За ёстой бардгүй ажил чинь энэ байна. Ёстой л нөгөө жинхэнэ онгод монгод нь орсон гарууд л бичвэл зохих юм байна. Мань мэт бол ёстой нөгөө өмнөхөө л хийж байвал барав юм байна оо мэдэрлээ.


JD

5 comments:

bg said...
This comment has been removed by the author.
bg said...

Төслийг дарга нар идчих юм
Төрийг 76 идчих юм
Төмрийг зэв идчих юм
За ингээд идчих юм нь төмс л үлдэж байх шиг байна даа...

tovshoo said...

Сайн байна уу хө.Нэтээр тэнэж яваад чиний бичсэн иддэг уудаг юмны тухай шүлгийг уншаад инээд их хүрлээ.Нөгөө утгаар биш жинхэнээсээ алга ташмаар санагдлаа.Бажга бид нэг газар байгаа.Миний ganganaa блогийг бүртгэн аваад найзаа нэмээрэй.

Anonymous said...

Ма найзын блог сонирхолтой бас бодох юм ихтэй үзэхэд таатай байлаа.Шүлэг бичүүлч биччих юм бишүү... Зоригтой бичээ хө.Чи угаасаа л их сургуульд байхын л авъяастай хүүхэд байсан ш дээ. Сайн бүжиглэдгийг нь л лав мэдэхийн бна.Ажил амьдралд чинь хамгийн сайн сайхныг хүсье!

Anonymous said...

Тиймээ ЧИ!!!!
Чамшиг би гэж цээжээ дэлдсэн гар IT ертөнцийг удирдах ч гэждээ утсан хүүхэлдэй юм даа ЧААВААС...