Sunday, September 4, 2011

Өнгө, мөнгө...

Хувцасаар нь угтаж, Ухаанаар нь үд гэдэг үг нь хүнийг хэн бэ гэдгийг танихын өмнө юу өмсөж, бас юу зүүснээр нь эхэлж хар гэсэн мэт. Монголчууд эрт дээр үеэс нүүдэллэн амьдарч ирсэн аугаа их түүхтэй ард түмэн. Малын бэлчээр дагаж нүүдэллэдэг ард олонд өөрийн гэх үнэтэй цайтай бүхнээ хадгалах, хураах гэхээсээ илүү өөрийн биедээ эд болгон шингээж, өмсөж, зүүж ирсэн нь түүхийн хуудаснаа үлджээ. Өнөөдрийн суурьшмал соёл иргэншилтэй болсон Монголчууд бидний хувьд дээрх байдал хэлбэрээ бараг хадгалан уламжлагдан иржээ. Гадныхны нүдээр Монголчууд хувцасны өндөр мэдрэмжтэй бас ч үгүй их ганган хээнцэр харагддаг нь яалт ч үгүй эцэг өвгөдөөс өвлөж ирсэн соёлтой холбоотой болов уу. Бусдаас ганган, гоё хувцас өмсөх соёл нь Монголчуудын хувьд эцэг өвгөдөөс уламжлагдан ёстой л нөгөө ген гээч нь болжээ. Ямар ч улсын моодны хувцасыг өөртөө тааруулаад өмсчихдөг нэгэн төрлийн адтай ч гэмээр ард түмэн. Үүийг нь мэргэжилтнүүд ярихдаа хувцас сайн үүрдэг ард түмэн ч гэдэг.

Ямар сайндаа л хүүхдийнхээ сургуулийн хичээлийн хэрэгслэлийг за дараа авч өгье мөнгө алга гэчихээд өөртөө болохоор сайхан цамц, өмд таарвал за яадаг юм нэг л амьдрах юм чинь гээд л авчиж байх шиг. Хэ хэ. Үгүй ээ мөн элдэвтэй шүү. Та мэдээж санал нэг л байгаа биз дээ миний бичсэнтэй. (Тийм) Тээр би хэлээгүй юу. Юу ч гэмээр юм дээ. Ер нь бол энэ байдал сүүлийн үед түвшин түвшиндээ өөр өөр хэлбэрээр байна. Социализмын үед бол бүгд нэгэн жигдийн загвар бүхий хувцас өмсдөг байсан гэж ярьдаг ч бас л биш. Яаж ийж байгаад л бие биенээсээ ялгарна ядахдаа л загварыг нь өөрсдөө өөрчилчихдөг байсан гэж ах, эгч, аав, ээж нар ярих юм билээ.

Сүүлийн үед энэ удам дамжиж ирсэн өнгөний соёл хэрээс хэтрээд бүх түвшинд орчихлоодоо харин ч нэг. Одоо тэгээд брэндийн ямар нэгэн юм хэрэглэхгүй л бол хэн ч биш. Нэг үгээр хэлбэл хүн биш болсон. Яахав дээ тэгээд бие биенээсээ дутахгүй гээд банкинд байдгаа тавьж зээл хийж байгаад л хүслээ гүйцэлдүүлэнэ дээ харин ч нэг. За ийгээд би хэдхэн салбарийг авч үзье л дээ.

Боловсролын өнгө

Зах зээлийн нийгэмд шилжиж толгойтой болгон наймаа хийж эхэлсэн шиг бараг хүн бүр л дээд сургууль гээчийг байгуулж эхэлвээ хөөрхий. Үүнийг нь дагаад хэдхэн жилийн өмнө ажилчин, сэхээтэн гээд л ангилагдаж байсан хүн бүр тэгш эрхээ эдэлж, байгаагаа барж байгаад л хүү, охидоо ирээдүйг нь ч мэдэхгүй дээд сургуулиудад сургаж эхэлсэн тэр цаг саяхан. Нөгөө л гений асуудал штээ миний хүү, охин сургуульд явахгүй л бол хүү, охинд нь онигоо харин аав, ээжид бол хэн нэгнээс дутаж буй мэт. Ингээд л үзээд байсан. Мэдээж тэр байдал удаан үргэлжилсэн. Одоо ч мөн адил. Тэр үед хүн бүр дарга, хуульч, санхүүч л бол сайн сайхан амьдардаг гэсэн ерөнхий ойлголттой байсан юм уу хаашаа юм. Тэгээд энэ чиглэлийн сургууль ч борооны дараах мөөг шиг олширсоор нэг мэдэхэд Монголын их дээд сургуулиуд ад шоо үзэгдэхээр олон болж, түүнийг дагасан эрх зүйч, эдийн засагч нар зах зээлийн хуулиараа нийлүүлэлт нь эрэлтээсээ давж эхэлсэн дээ. Ардаа танилтай, овсгоотой нэг нь ажилд орж үлдсэн нь яахаа мэдэхээ байсан. ТВ, FM-ээр дээд мэргэжилтэй бараг л зөөгч, цэвэрлэгч авна гэх болж ирсэн юм. Боловсролын өнгө үүгээр зогсоогүй ээ. Их, Дээд сургуульд орсон л бол суусан суугаагүй хамаагүй ямар ч л байсан онц төгсөж эхэлсэн. Хэрэв онц төгсөхгүй л бол мэдээж онигоо штээ. Уул нь бол тэр үнэлгээ нь тэр хүний олсон эрдмийн үнэлгээ хэдий ч орчин цагийн өнгө, мөнгөнд утгаа алдсан. Одоо бол мэдээж боловсролын өнгө хүрээгээ тэлж америкт боловсрол эзэмшихгүй л бол та хүн биш боллоо. өнгө бас мөнгөө гэж...

Амьдралын өнгө

Ганц нэгэхэн жишээ авч үзье. Нэгдүгээр арван жилийн хүүхдүүдийн зарим аав ээж нь хүүхдээ авахдаа бөөн юм болдог гэнэ ээ. Учир нь аав, ээж нь хэрэв хуучны муу машинтай байвал хүүхэд нь ангийнхнаасаа ичээд бүх хүүхдүүдийг явсаны дараа ангиасаа гардаг юм байх. Хөөрхий аав, ээж нь гадаа нь хүүхдээ хүлээсээр үгүй ээ мөн сонин дүр зураг шүү. Одоо тэгээд хүүхдээ сургуулиас нь авахын тулд машинаа солих хэрэг гарч ирж байгаа юм. хэ хэ. алаад хаядаг байгаа биз. Мэдээж би хувийн сургуульд сурч байгаа хүүхдүүдийг бол бичээгүй штээ. үхтэл үр гэгчээр бодвол зарим нэг нь аргаа бараад машинаа сольдог л байлгүй сольж чаддаггүй нь машинаа ойр хавьд нь нуудаг биз.

аав, ээжийн хайранд умбаж амьдралаас тасарсан зарим нь анд нөхөддөө буу гаргаж, бие биендээ томордог сурагтай. ямар харсан ч биш гэдэг шиг амьтад л тэгж ярих юм. тэгэхээр зарим нэгэн хэсэг бүлэг хүнд бол тэр бууг хэн нэгэнд гаргаж тулгах, айлгах, дээшээ хий буудах энэ тэрд бол хамаагүй шиг байна л даа. хамгийн олон дарга, хамгийн мундагуудыг цуглуулан хурим найр хийж, хичнээн төгрөгөөр хийснээ баярхаж байгаа тэр хэсэг нь энэ улсын өнгөний дээд юм уу даа. харин доод түвшиндээ бас л эрвийх дэрвийхээрээ юугаар ч дутах вэ дээ. намар болоод ирэхээр найр, хуримны цаг дөхөөд ирнэ мэдээж олон зуун саяар нь хурим хийж чадахгүй ч байраа (мэдээж зочидын бэлэгээр шархаа нөхнө гэж тооцов) барьцаалж зээл тавьж байгаад л мөн адил хэдэн өдөр мөнхийн хоолоо олсон мэт найрлаж гарна. за тэгээд удахгүй төрсөн өдөр, шинэ жил, цагаан сар, наадам мэдээж хэн нь ч хэнээсээ дутахгүй...

бизнесмэний өнгө...

Зах зээлийн чөлөөт нийгэмд шилжсэнээс хойш 21 жилийн дараа монголчууд жинхэнэ утагаараа баялаг бүтээгч иргэдтэй болсон. энэ бол мэдээж бизнесмэнүүд. энэ эрхэмүүд өнөөдөр энэ улсад тоолж баршгүй их баялагийг бүтээж байгаа гэдгийг бичигч би бээр дурсахгүй өнгөрч чадахгүй ээ. социализмын үед бол панзчид хамгийн муу хүмүүс байсан бол өнөөдрийн нийгэмд эдгээр хүмүүс хамгийн дээд эрхэмүүд мөнөөсөө мөн. гэвч өнөөдрийн энэ өнгөнд энэ нэрийн дор халхлагдсан жийп унаж, агаарын бизнес ярьж, нэгнээс хулхидаж, нөгөөд шилжүүлдэг хэсэг нь олширчээ. би чамд хайртай гэдэг үг үнэ цэнээ алдсан шиг бизнесмэн гэдэг үгээ өнгөө алдлаа. уйдвал бараг л байгуулсан компанийхаа тамгаар даам тоглох шахсан энэ их олон утгагүй компанийг яалтай. мэдээж нөгөө л генээрээ сайн албан тушаалгүй бол сайн ч муу ч хамаагүй заавал нэг компанийн захирал байхгүй л бол болохгүй болсон хорвоо юм уу даа.

Цол нэмвэл болвол баян болно...

Наадмын найраа хэрээс хэтэрч ил цагаан мөнгө нь яригдах боллоо. Нөгөө нэг эцэг, өвөгдийн гэж ирээд яриад байдаг бөх ярьдаг ах нар талбай дээрээ хэдэн төгрөг хийгээд л тэрнийг нь ард түмэн нь харж баясаад л. Ямар сайндаа л начин болоход бараг 100 сая төгрөг хэрэгтэй гэв үү. Тэгээд болоогүй ээ найраанд орж байж начин болвол ард хүүхэлдэй болсныхоо төлөө нөгөө бөхөд байр, бас машин өгнө. Аль нутгийн зөвлөл их байр, машин өгнө тэр нь бол суперүүд нь гэж байгаа хэ хэ. Эцсий бүлэгтээ бол бөхчүүд талбайд барилдана харин өнгө, мөнгөний дээд болсон ах нар л тэнд хоорондоо хүчээ үзэж байгаа хэлбэр нь л тэр шүү дээ. Талбай дээр хүч үзэгчид бол тэдний шатар ёстой л нөгөө кинонд гардаг шиг хоёр эзнийхээ төлөө тулалдаж байгаа спартакууд. Хөөрхий ард түмэн харин тэдний хэн нь ямар мэх хийхийг ярихаасаа илүү хэн нь хэндээ хэдэн төгрөг өгч хэнийг давуулахыг тааж суудаг болсон нь өнөөдрийн өнгө, мөнгөний монгол наадам билээ.

Өнгө, мөнгө алагласан энэ хорвоо мэдээж миний энэ бичлэгээр хязгаарлагдахгүй л дээ. мэдээж би бүхнийг ч гүйцээж дурсаагүй хэсэгхэн жоохон хэлтэрхийг нь л дурслаа.

Эцсийн бүлэгт нэг л өнгөний төлөө амьдармаар энэ бол мэдээж бусдаас дутахгүй гэж өнгө, мөнгөний төлөө үхдэг шиг ээ дээрээ ч доороо ч энэ улсын гадна харагдах тод өнгөний төлөө үхтэлээ л тэмцмээр байна. дэндүү их эрх мэдэл, дэндүү их өнгө, дэндүү их мөнгөний төлөө тэмцэж байж үр хойчдоо үлдээх бодит түүхгүй болох вий дээ бид...

JD

Улаанбаатар хот

2011.09.03

9 comments:

Anonymous said...

Uneheer unen um bichij. Mongolchuudiin ene setgehuig oorchloh arga baina u?

Adil-Od said...

Нийтлэл чинь таалагдлаа. Амжилт хүсэе

angel said...

Нийтлэлийг тань олж уншсандаа их олзуурхаж байнаа. Нээрээ л бодууштай зүйл их байна.Минийхээр бол багш нар сурагчиддаа ЗААВАЛ УНШИЖ ТАНИЛЦУУЛУУШТАЙ... Амжилт хүсье.

agai said...

uneheer unen dur zuragyg mash sain bichjee huvilaj avad taraagaad baimaar sanagdaj baina

agai said...

bi tanai gert barag honoj baina daa, uneheer taalagdalaa

Anonymous said...

Би 10 жилийн сурагч манай багш өнгө мөнгө гсэн эх бичиж ир гэсийн би таны ачаар хичээлээ хийхээс гадна маш их юм ыг ойлгож авлаа

Donna said...

Odoonii niigmiig bodit unengeer ni haruulsan saihan niitlel baina. Amjilt.

liberty said...

tanii niitlelvvd vneheer taalagdlaa... ymar azaar blog ru tani orow oo gj bodloo :)

Anonymous said...

[Shurangama Sutra]
[The Diamond Sutra]
[The Heart Sutra]

~oṃ maṇi padme hūṃ~

/Six samsara /
/Cause and effect/
/Engages in introspection sees the nature/
/Do not beg abhiññā/

Ksitigarbha
Maitreya
Akșayamati
Samantabhadra
Mañjuśrī

Avalokiteśvara
Mahāsthāmaprāpta
Amitābha

"Bhaiṣajyaguru
The Twelve Vows of the Medicine Buddha upon attaining Enlightenment, according to the Medicine Buddha Sutra are:
To illuminate countless realms with his radiance, enabling anyone to become a Buddha just like him.
To awaken the minds of sentient beings through his light of lapis lazuli.
To provide the sentient beings with whatever material needs they require.
To correct heretical views and inspire beings toward the path of the Bodhisattva.
To help beings follow the Moral Precepts, even if they failed before.
To heal beings born with deformities, illness or other physical sufferings.
To help relieve the destitute and the sick.
To help women who wish to be reborn as men achieve their desired rebirth.
To help heal mental afflictions and delusions.
To help the oppressed be free from suffering.
To relieve those who suffer from terrible hunger and thirst.
To help clothe those who are destitute and suffering from cold and mosquitoes."