Sunday, August 28, 2011

Ура виз гарчихлаа. Би Америк явлаа...

Ардчилсан Хувьсгал ялж Ардчилсан Монгол улс Ази тивийн цээжнээ тунхаглаж, иргэн бүр гадаадад паспорт өвөртөлж эхэлсэн тэр цагаас эхлэн Монголчууд харийн орныг зорих болсон. Олон оронд очиход Хятад хүн хүрээгүй газар гэж байдаггүй шиг цөөхөн Монголчуудын хүрээгүй улс гүрэн гэж цөөхөн болсоон. Монгол бадарчин хүртэл дэвэн Дэлхийгээр тэнэж үзсэн харсан, сонссоноо интернэтээр зураг болон бичлэг хэлбэрээр сонирхуулах болсон нь үүний нэг жишээ байх. Бичиг би бээр энэ аялал жуулчлалын тухай биш гадаадад байгаа албан болон албан бусаар (виз зөрчигчид) харийн оронд амьдарч байгаа Монголчуудынхаа тухай жишээгээр саналаа хүргэхийг л хүслээ.

Америк явахаар боллоо. Визэнд яаж хандах вэ? 1-р хэсэг буюу энэ асуултаар амьдрал эхэлнэ. (Мэдээж энэ хэсэг бол нилээн сүүлийн үеийн процесстой хэсэг нь шүү...)

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод орших АНУ-ын элчийн сайдын яам бол өдөр хүний хөлд тэр дундаа виз хүсэгчдийн хөлд дарагдсан ёстой л нөгөө түм түжигнэж бум бужигнасан газар. Статистик судалгаагаар жилдээ хамгийн их хандалт хийдэг элчингийн тооны нилээн дээгүүр бараг эхэнд гэж хэлж болохоор газар нь АНУ-ын элчин сайдын яам юм билээ. Бараг нээрээ Америкийн элчинд хандаж үзээгүй хүн бараг үгүй байхаа гэж бодмоор ккк. Яагаад гэхээр хүн бүр л тэр оронд очихыг хүсдэгтэй нягт холбоотой байх л даа. Худалдаа хөгжилийн банкинд 100 ам доллар төлж интернэтээр ярилцлага өгөх цаг хүсээд, урьдчилж бэлтгэсэн асуултын форумыг бөглөөд авсан цагтаа очин элчингийн цагдаа нарт нэвт шалгуулаад эрхэм консулын өмнө очно доо. Хөөрхий Монголчууд тэдний хувьд хошин жүжиг шиг л санагддаг байх л даа. Визээ гаргуулах гээд өдөржин шөнөжин ламдсан арц хүж үнэртсэн бараг л баадагнах шахсан материалыг өдөр шөнөгүй олонтой харьцаж уцаартай болсон нэгэн Монгол ажилтанд өгнө. Ийгээд хэсэг хүлээж сууна. Мэдээж визэд орж байсан эрхэмүүд бол сайн л төсөөлөгдөж байгаа биз дээ. Өгсөн дугаараар нь янзан бүрийн хүсэлтээр хандсан Монголчууд ээлж дараалан байцаагдана даа. Бодохоор их л сонин тэр өглөө консул яаж сэрсэн, магадгүй бараг шөнө яаж хоносон тэр сэтгэлээрээ хандаж байгаа мэт. Аз байвал асуултанд нь бүдирчихгүй шиг хэдэн цээжилсэн үгээ хэлээд амьда гарна үгүй бол тэгээд л будаа. Барагцаагаар тэр нэг консултай нь 2-5 минут харьцахы төлөө л тэр 100 ам долларыг төлж байгаа юм шүү дээ. Тэгээд виз гарвал аз, гарахгүй бол хохь ёстой л нөгөө тэнгэр харанхуйлаал уйлах нь уйлаал, хараах нь хараагаал жинхэнэ 13 аашаа нуумааргүй байна гэдэг шиг л юм болж байгаам даа. Энэ дүр зураг бол байдаг л нэгэн үзэгдэл мэт. Тухайн элчинтэй харьцахаас эхлээд виз авах хүртэлх тэр процессийг бараг шинжлэх ухааны түвшинд судлаад хичээл заагаад эхэлчихсэн байх жишээтэй. Ийгээд нэг хошин шог болж виз ээ авна. Яахав дээ үндэслэл нь маш энгийн та Монгол улсын иргэн танай улс ядуу, таны сарын дундаж орлого мэдээж стандарт хангахгүй тийм болохоор та Америкт очоод таныг буцаж ирнэ гэдэгт би л лав итгэхгүй байна. Надад итгүүлэнэ гэвэл санхүүгээ харуулдаа хүүхээ л гэсэн энгийн санаа.

Аав нь компаний захирал, ээж нь төрийн албан хаагч чи дээрээ нэг эгчтэй, бас нэг дүүтэй танай гэр бүлийн жилийн орлого чинь 10.000 ам доллар тэгсэн хэрнээ чи нэг жилийн 15.000 ам долларын сургуульд сурна гээд байх юм. Чи сургуульд явахаар гэрийнхэн чинь юу идэж, бас юу өмсөх юм. Аав чинь тэгээд бизнесээ ямар мөнгөөр хийх юм гээд л та будаа буюу танд виз өгөхгүй. Улаан хуудас. Монголчууд бид нэг л иймэрхүү түүхийг туулсаар л тэдний хэтэвчийг зузаатгасаар л. Үүнийгээ ойлгосон нэг нь сайн бэлдчихвэл бас аз эз нь таарвал 10-аас нэгд гэсэн зарчмаар визээ авна даа.

Ура миний виз гарчлаа. Би Америк явлаа. 2-р хэсэг буюу Америк хэмнэл...

Аав, ээжээсээ аман хэлбэрээр захиас авч за тэр оронд очоод аав, ээжийнхээ, ах, дүүгийнхээ чамайг явуулахад тавьсан өрийг дараад араас нь энэ муу эгчийгээ татна шүү за тэгээд болох биз дээ гэсэн их үүргийг нуруундаа үүрсэн олон залуус хэзээ ч сууж үзээгүй цагаан онгоцийг хөлөглөн хөлгүй их далайг гатлан хүсэл мөрөөдөл болсн АНУ-даа очдог нь худал биш үнэн билээ.

Америк маягийн амьдрал, Америк хэмнэлд дасах гэж тэд хэсэг тэвдэнэ. Тэр нь мэдээж олны нэршсэнээр соёлын шокны хэсэг. Америк амьдралын хэмнэл бол таван өдөр ажиллаад тав дах өдрөө шоудаад, хагас сайнд шоппингдоод бүтэн сайнд сүмдээ очиж ирэх долоо хоногт их мөнгө олохыг хүсч залбирах. Нээрээ шүү Америкт байгаа найзаасаа, ах эгчээсээ асуугаарай. Бүр яг ийм дуу хүртэл байдаг. Америк Солонгос хоёр юугаараа ялгаатай вэ гээд тэнд амьдарч байгаа Монголчуудаас асуухад Солонгост бол хэзээ ирж ажил, гэрээс нь барих бол гэж сандарч амьдрана харин Америкт бол та хууль л зөрчихгүй бол таныг хэн ч хэзээ ч оролдохгүй. Үүгээрээ ялгаатай. Америкт одоо амьдарч байгаа Монголчуудын нилээд хувь нь АНУ-ын нийслэл Вашингтон хотод амьдардаг. Бараг 4000 орчим Монголчууд байдаг. Албан ёсоор мужийн захиргаанаас 7-р сарын 11 өдрийг Наадам болгон тэмдэглүүлнэ. Дээр нь долоо хоног бүр нэг удаа Монгол нэвтрүүлэг цацна гээд бодохоор тэнд хэр их Монголчууд байдаг нь харагдаж байгаа байх. Ихэнх Монголчууд ажиллах эрхгүй учраас Америкт байх Солонгосчууд дээр ажиллана. Ингэхдээ мэдээж хэрэг Америкчуудаас хэд дахин бага цалин авна. Үүнийг нь ч Солонгосчууд мэддэг болохоор тэдэнд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх гээд нөгөө цээжээ дэлдээд байдаг олон эрх нь үйлчлэхгүй тэдэндээ дарлагдаж ажиллана даа. Мэдээж нөгөө их үүрэг хүлээсэн залуус эхний хэдэн жилдээ ёстой л нөгөө гэртээ хийж үзээгүйгээ хийж жинхэнэ утгаар нь ажиллаж, мөнгөний үнэ цэнийг мэдэрч байгаа юм. Ингэлээ гээд мэдээж тэр хүн буруутахгүй харин ч их зүйлийг ойлгож мэддэг нь нууц биш ээ. Ингэж ажилласаар яваад овоо хэлтэй болоод учраа олоод ирсэн залуу маань би ерөөсөө ингэе нэг Д гэдэг нэр өгчихье. Манай гол дүр шүү. Байнга залуу гээд байхаар ядаж 5 үсэг бичих гэж хэцүү юм. Д маань хүн л юм болохоор физиолгийн шаардлага гарна хань ижил хүсч эхэлнэ. Тэгээд л тэндээсээ хэн нэгэнтэй жиг ургуулаад явж байтал нэг л бишээ. Хандлага маань зорилго мааь хоорондоо холилдоод ёстой л нөгөө би хэн бэ чи хэн бэ болоод ирнэ дээ. За тэгээд дундаасаа хүүхэдтэй болчихвол бүр чиг асуудал эхлээд л шинэ амьдрал өрнөнө дөө. Хуучин ганцаараа олуулаа нийлээд байр хөлслөөд амьдардаг байсан бол тусдаа гарна за тэгээд л хэрэглээ нь өсөөд ирнэ. Ийгээд л хэсэг хугацаанд мөнгө хураах биш үрэх, амьдрах чиглэлрүү урсана. Нэг харахад нилээн хугацаа өнгөрсөн буцахаа товолсон өдрөө ч мартчихсан жинхэнэ Америк хэмнэлрүүгээ орсон байх болно доо. Дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу байдаг шиг учраа олохоо байсан Д нөхцөл байдалдаа эвлэрэн цаашлаад үргэлжлүүлэн эзнийхээ итгэлийг олж тэндээ суурших тэр чиглэлрүүгээ явж эхэлнэ.

Дэд хэсэг буюу Би Америкийн иргэн...

Мэдээж Монголд очлоо гэхэд яаж амьдрах юу хийхээ мэдэхгүй бас төсөөлөхгүй хуучин бардак байшин, бүтэхгүй орчин гээд олон муухай дурсамжууд л хөврөнө. Америкаас олсон хөрөнгө Америктаа л үлддэг гэсэн нэгэн үе байдаг л юм билээ ёстой л тэр үгний утга санаа нь гарч ирж байгаам л даа. Гол дүрийн эзэн Д маань хэзээ ч энэ улсаас явах бодолгүй харин ч бүр цаашлаад Америкийн иргэн болох хүсэлд хөтлөгдөнө дөө. Бичигч миний бие Америкт очоод тэндхийн иргэн болсон нэгэнтэй хуучилж байсан юм л даа. Та яагаад ийм сонголт хийх болов оо гэхэд өнөөдөр манай АНУ-ын хуулиар бол АНУ-ын иргэн Дэлхийн аль ч өнцөгт байсан хамаагүй тусламж шаардлагатай бол АНУ цэргээ хөдөлгөнө гэж байдаг ийм хуультхй иргэнийхээ төлөө улсын иргэн болохыг хүн бүр л хүснэ шүү дээ гэж билээ. Нээрээ л бодохоор Америкийн иргэн бүр л дотроо бодож бахархмаар зүйл мэт. Дэлхийн 2 л улсад Америкийн иргэн виз авдаг. Бусад улсад визгүй гэж байгаа. Миний дээрийн бичдэг шиг хошин шог гарааг Америкийн иргэн л лав мэдрэхгүй гэж байгаамдаа. Мөн үү. Бас л лайтай аан...

Мэдэхгүй ээ надад бол нэг ч их тийм гоё санагдаагүй мэдээж Америкийн хөгжил, соёл, стандарт гээд тэднээс сурах зүйл их байгаа нь үнэн л дээ. Үүнтэй хэн ч маргахгүй...

Бичигч миний бие мэдээж тэнд өнөөдөр ажиллаж, амьдарч Монголдоо байгаа олон ах дүүдээ тус дэм болж яваа Д-г гоочлох, бас доромжлох гээгүй юм аа. Олон сайхан аавын хүү ээжийн охин сайн л яваа. Гэхдээ л нийтлэг нэгэн дүр зургийг л гаргах гэлээ. Гагцхүү өөрийнхөө харсаныг, бас үзсэн, сонссоноо л хүргэхийг хичээлээ. Ганцхан өнцөгөөс алс холд амьдарч байгаа олон мянган Д-ийн л тухай байсан юм. (Дурсахыг хүссэн ч зориг хүрээгүй олон жишээ, сэдвийг орхилоо шүү...)

Эцсийн дүнд...

Иргэн баян бол улс баян гэдэг шиг Монгол улс иргэнээ баян болгох, иргэдээ хэдэн үеэр нь Дэлхийн иргэн шиг болгох боломж, нөхцөл нь бүрдсэн торгон ирэн дээр ирээд байгаа яг энэ цаг үед төрийн түшээ гэж нэрлэгдэх хэдхэн тооны цаашилбал хэдхэн гэр бүлийн гишүүдийн маань (би бүр маань энэ тэр гээд аргадаж хэлж байгаам штээ) зөв бодлого, холч хараа дээрх зүйлийг орвонгоор нь эргүүлж Монгол улсын иргэн Д Америкт биш харин Америкийн иргэн М миний эх оронд миний төлөө, миний үр хүүхдийн төлөө ажиллах цагийг авчрах биз ээ. (Монголын төр гэж хэдхэн гэр бүлийн гишүүдийн л хийдэг ажил болсон шүү дээ мэдээж та санал нэг л байгаа биз дээ. Олонх болсон хоосон ходоод, хоосон толгойг худалдаж авсанаа тэд сонгууль гэж нэрлээд л... аан)

Далайд дусал нэмэр гэдэг шиг энэ жижигхэн ч гэсэн үнэн хэсэгтэй бичлэг минь тэдэнд хүрэх болтугай... Өө нээрээ мартах шахаж яг энэ чиглэлээр бичих сэдвүүд нээрээ дуусаагүй байгаа шүү юу гэдэг билээ аан тийм үргэлжлэл бий...

JD

Улаанбаатар хот

2011.08.28

2 comments:

agai said...

woooooooooow sain baina shuu, bi bas iim ymiig zunduu uzej haraad yavj baina daa

uju.ame@gmail.com said...

Маш их таалагдлаа.
Үнэхээр Монголд байхдаа мэдэрдэггүй байсан, одоо үзэж туулж байгаа миний болон ихэнх гадаадад оршин суугаа Монгол хүмүүсийн бодит байдлыг яг үнэнээр нь харуулж чаджээ. Зөвхөн Америкт ч гэлгүй хил давсан өдрөөс эхлээд "хэн ч биш" болж эхэлдэг, миний сурсан мэдсэн боловсрол хэнд ч сонин биш. Тэгээд тавьсан зорилго, гэр бүл, ар гэрийнхээ амьдралын төлөө хийнэ гэж зүүдэлж ч байгаагүй ажлаа хийдэг. Олсноороо өрөө дарна, гэрийнхнээ тэжээнэ. Хэзээ нэг өдөр буцаж очиход энэ байдал яг л хэвээрээ. Би ямар ч мөнгөгүй, зөвхөн бөөн бөөн ганцаардал, хатуу ажилд нухлагдаад.... нэг л их гадаадаас буцаж байгаа нэртэй хүн. Монголд очиход бүгд л чи гадаадад байсан юм чинь мөнгөтэй байх ёстой гэсэн өнцгөөс хандна. Гэтэл зүтгэж олсон бүхнээрээ гэр бүлээ тэжээсээр ирснийг минь хэн ч ойлгохгүй, хэзээ ч ойлгохгүй. Одоог хүртэл би явдаггүй байж, явсан нь ч зөв болсон юм гэсэн хоёр эргэлзээн дунд амьдардаг. Явснаараа их зүйл ойлгож ухаарсан ч, яваагүй байсан бол энэнээс илүүг эх орноосоо олж чадах байсан ч юм билүү ?