Monday, March 10, 2008

Хүний үнэлэмж. . .

Өчигдөр ажил дээрээ байсан чинь манай нэг найз чатаар чухам зүгээр Англи, Орос хэлтэй менежер авна гээд явууллаа. Би ч яахав сонирхоод цалин нь хэд юм болоо гээд л асуусан чинь 500,000 гэжээлээ. Ямар бага юм бэ?. Өндөр түвшний менежер үү. Өнөөдөр амьдралын өртөг хэд байгаа билээ. За нэг тоо бодоцгооё.

Бар-аар жишээ авъя л даа. Нэг 0,5 литрийн грушк пиво (Чингис пиво штээ) 2500 төгрөг. За мэдээж нэгийг уугаад болихгүй штээ. Халуурана. Хоёрыг ууна. Гурвыг ууна. Сайхан болж байна аа. Дахиад нэгийг ууна. Тасрах шахна. Ингэхлээр хэд болж байна. 10,000 төгрөг. Мэдээж ганц пиво уугаад зогсохгүй шүү дээ. Дунд нь нэг самар авна. За тэгээд хүсвэл ганц нэг ундаа дунд нь шимнэ. Хэ хэ. Нэг охин дагуулаад явбал за тэгээд тооцоо бол 30,000 гарна штэ. (Гэхдээ юу шүү. Нөгөө энэ чинь бас л гайгүй ажил хийдэг гэж бодож байгаа залуугаар жишээ авч байгаа шүү)

Хамгийн багадаа сард 3 удаа шоудахад бол 90,000 төгрөг. (Таксины мөнгө энэ тэр ороогүй шүү. хэ хэ. Өөр ямар зардлууд гардгийг бол мэдэж байгаа биз дээ) Цалин нь буусан өдөр мэдээж гэртээ хүнсээ авна. Амьдрахаад мэдээж байр хэрэгтэй. Нэг өрөө байрны түрээс одоо бол 200,000 хол давсан. Ажилдаа хааяа автобусаар явна. Гэхдээ хааяа таксидана. Ийгээд бодхоор нөгөө залуугийн 500,000 хаанаа яаж хүрэх вэ. 500,000 гэж байгаа ч. Үнэндээ татвараа хасаад хэд авахийг мэдэж байгаа биз дээ. Аа яа яа. Яана аа.

Баахан тоо бодсон чинь толгой өвдчихлөө. Энэ бол энгийн л тооцоо. Үүнээс цаана зөндөө зардал гарч байгаа штээ. Бод доо бид хүнээ үнэлж чадаад байна уу. Бидний хэдэн залуус чинь зөвхөн үүний л төлөө амьд явж байгаа гэж үү. Дахиад нэг асуулт. Амьдрал гэж юу юм бэ? Хэний төлөө юм бэ. Өөрийнхөө төлөө юу?, эсвэл гэр бүлийнхнийхээ төлөө юу?, эзнийхээ төлөө юу? (Уншигч та өөрөөсөө асуугаад хариултаа өөртөө үлдээгээрэй)

Одоо бол оо. Үүнээс цааш хэтэрвэл хэн энэ улсад амьдарч, ажиллах юм бэ?. Хүний үнэлэмж үнэхээр хэцүү байна. Залуус өөрсдөө өөрийгөө үнэлэхгүй байхад хэн ч үнэлэх юм бэ. Ийгээд нэг санаа гаргалаа. Ерөөсөө та өөртөө итгэлтэй, чадвартай залуу хүн мөн бол өөрийгөө чадах чинээгээрээ үнэл. Бас чадах чинээгээрээ ажил. Ингэнхийн тулд өөрийгөө чадавхижуул, бас өөртөө зорилго тавиад түүнийхээ төлөө хүс, мөрөөд.

Уучлаарай. Гэнэт гарах боллоо. Үргэлжлэл байгаа шүү. . . Гол зүйлээ бичээгүй байгаа. . .


JD






No comments: