Friday, March 28, 2008

Лонхны баяр...

Маргаашнаас эхлээд сургуулиуд хонхны баяраа хийж эхлэх юм байх. Уул нь хамгийн их хүсэн хүлээдэг баярын нэг нь хонхны баяр. Арван жилийн хонхны баяр бол бүүр гоё нь. Гэтэл энэ сайхан ариун баяр нь лонхны баяр, бас . . . баяр болон хувирчээ. Хүн хэлэлтгүй эргээд хархад би ч гэсэн энэ баярыг лонхоор өнгөрөөж дээ. Эрдмийн ширээнээс гараад шууд л архины их сургуульруу (амьдралын их сургууль штээ уул нь) явж орох юм. Азтай нэг нь сэлээд гарна. Азгүй нь тэндээ шумбан одох нь даанч харамсалтай. Би саяхан нэг найзтайгаа таарсан. Яг хэвээрээ байсан бөгөөд яриа нь хүртэл нөгөө л хүүхдийн зангаараа. Нэг уулзсаных ганц юм гээд л хэ хэ. Арай гэж салсан шүү. Уул нь нэг хөөрхөн охин авч суусан юм. Хонхны баяраар хоёулаа их сайхан харагдаж байсан. Дундаасаа нэг хүүхэдтэй болсон гэсэн. Даанч амьдрал нь нээх удаагүй салсан гэнэ. Хөөрхий тэр хүүхэд. Эцэс сүүлд нь нэг хүүхдийн хувь заяа, эр нөхөргүй эхнэр, эзэнгүй айл л үлдэх юм даа.

Анх сургуульд ороходоо үнэн цоглог залуу байсан. Тэгсэн хоёрдугаар ангиас эхлээд л ганц нэг уугаад байдаг байсан. Оюутан байхад яахав дээ орой нь ууснаа өдөр нь баяр болгож яриал, тэнэглэлээ ярьж хөхрөөл. Шөнө нь согтуу хийсэн сексээ хэн нэгэнд аархаж томроол явдаг үе. Ингэж явсаар нэг мэдхэд эргэж буцалтгүй энэ далайд шингэсэн байх юм. Тааруулаад хэрэглэвэл сайхан л ундаа. Харин хэтрүүлвэл ч бас л аан. Бодит жишээ.

Яг энэ жишээгээр хичнээн олон аавийн хүү явааг хэлхэд ч хэцүү байх. Үүнээс арай нэг дээр нь ажилд орно. Ороод хэдэн төгрөг авна. Түүгээрээ шоудана. Архи уухаараа их бүтээн байгуулалт, амьдралын сайн сайхны тухай хөөрөлдөнө. Ёоо. шал дургүй хүрчлээ. Бүүр БАР-нд тэнэгтдэг хэдэн гарууд санаанд орчлоо. Ийгээд л тэд бас Монголын шилдэг гэсэн залуусийн нэг дүр зураг.

Гадаадаас хэн нэгэн найз утасдхаараа наана чинь METRO гэж нэг алаан нээгдсэн гэнээ гээд л асууна. Өөр асуух юм байдгүй л юм байх даа. Нусаа хацартаа нааж байж виз авсан нэг бацаан үдэлтээ хийгээд очоод л баахан залдаг юм шиг байгаан. Аа тэнд нэг бар алж байна аа гээд л хэ хэ. Хөөрхийс.

Ийгээд бодхоор энэ бүхний үндэс нь ЛОНХНЫ баяраас эхлээд АВС хүртэл л үргэлжилдэг юм шиг байна. ( A B C энэ чинь Англи хэлний эхний үсэг тээ. Яг бичиж байгаад нийлүүлээд харсан авс гэсэн үг байна штээ) Одоо болоо юм биш үү. Яагаад заавал уулзхаараа архидах ёстой юм. Өөрөөр амьдарч яагаад болохгүй байгаа юм. Уул нь болмоор л юм. Би нэг жишээ хэлье. Энэ бүүр надад тохиолдсон жишээ л дээ. Би маш их тамхи татдаг байсан. 5 жил татсан. Архаг байлаа штээ. БАР-нд ажилладаг байлаа. Хороололд. (Оюутан байхдаа хэдэн төгрөг олох гээд ажиллаж байсан юм шүү) Хэ хэ. Зарим нэг нь сайн мэдэж байгаа доо. Сургуулиа төгсөөд ажилд орсон чинь манай ажлынхан чи залуу хүн байж яахлаараа ингэж их татдаг юм л гэнэ. Туранхай энээ тэрээ гээд. Тэгээд арга ядаад нэг өдөр за хаяая гээд л хаясан. За даа эхэндээ ч ёстой нэг чанга байсан шүү. Хоол идчээд тамхи хайгаад л. Секс хийчээд тамхи хайгаад л. За тэгээд уувал бүр дуусаа. Гэхдээ би чадсан. Хаяна гэснээрээ л хаясан.

Дүгнэлт:
Миний тэр тамхи бол зүгээр л зуршил байсан. Яг үүнтэй ижлээр миний бичээд байгаа энэ архидалт бол яг л зуршил. Тэгээд өөр юу ч биш. Санал нэг байгаа байх аа гэж бодож байна. За тэгээд уншиж байгаа хэн нэг нь хэрвээ ийм зуршилтай бол хаях гээд үзээрэй эхнэр чинь, үр чинь, улс чинь баярлана шүү.

JD


1 comment:

Anonymous said...

saihan bichjee.