Thursday, May 15, 2008

Би Увсаас ирлээ . . .

Сайн байцгаана уу найзуудаа. Ойрд ажил ихтэй блогоо ч хөтлөж чадахгүй болоод байна. Өчигдөр найз нь Увс аймгаас ирлээ. Анх Увс гэхээр таньдаг хэдэн нөхдөөрөө л төсөөлдөг байж билээ. Анх эндээс нисэхэд дотроо нэг л өөр газар очих гээд байгаа юм шиг төсөөлж байсан.

2 цаг 45 минут нисэж байж нэг юм Увс аймагт очлоо. (Онгоцонд болсон явдлаас: Урд сууж байсан нэг ах хүү архи задлаад уусан. Өө тэгээд тэр архиа бүгд дамжуулаад татаад байгаа юм чинь. Онгоцон доторх бүх хүн хамаатан юм шиг билээ. Хэ хэ. Хэлмээр байсан ч хэлж чадалгүй гүрийсээр байгаад нэг юм орсон. Тэгсэн чинь хажууд сууж байсан эмээ харин халуун цай захиалаад тэрнийгээ ууж байгаад өвөр дээр асгадаг байгаа. Ёоо. Шээт гээл өндийсөн. Хамаг бие сонин болоод өмд норсон. Дотроо ч за ингээд өнгөрлөөдөө л гэж бодож байлаа штээ. Хэ хэ. Гэхдээ яах вэ арай л түлээгүй байсан) Ийнхүү явсаар Увс аймгийн нисэх онгоцны буудал дээр буусан даа. Эндээс хүйтэн гээд л бөөн цув энэ тэр болсон чинь зүгээр л тэр чигтээ зун болсон байсан. Өдөртөө 22 градустай байсан. Далайн түвшнээс дээш 722 метрт байдаг юм байна. Хотоос ч нам дор газар юм билээ.

Буугаад л харсан чинь баруун талд гайхамшигтай сүрлэг Хархираа хэмээх хайрхан харагдаж байсан. Үнэхээр сүрдмээр. Зүүн урд хэсэгт нь нэг улаан уул байсан. Тэр улаан уул нь Ховд аймагт байдаг ямаатийн улаан уултай их адилхан юм билээ. Аймгийн төврүү оронгуут шинээр баригдаж байгаа бөхийн өргөө байсан. Сайхан байшин баригдаж байгаа юм билээ. (Харамсалтйа нь тэр байшинг нөгөө л хэдэн хужаа нар барьж байгаа юм билээ)

Нилээдгүй олон барилгатай ер нь сансаныг бодвол их хөгжилтэй санагдсан шүү. За даа зун очих юм бол ч их л үзэх харах юмтай сайхан л нутаг билээ. Аймгаасаа 22 км зайд Увс нуур гэж мундаг том нуур нь байдаг гэсэн. Би ч хүн гуйгаад нэг явчаад ирмээр л санагдаж байсан. Маш их ажил байсан болхоор яаж ч чадсангүй л дээ. Хэрвээ явсан бол та нарт хуучлахгүй юу. Гэхдээ миний үзэж байсан нууруудаас хамгийн сайхан нь Хяргас нуур байсан шүү. Ус нь зөөлөн, загас нь амттай байсан.

За тэгээд хэлийг нь ч ер нь бол ойлгоход нилээн төвөгтэйн байна билээ. Нэг хоноход бол нилээн зүгширч байна билээ. Удвал ч ус, цас л болох юм билээ л дээ. Оростой хил залгаа болхоор оросийн бараа ихтэй юм билээ. Зарим нэгэн айлын хүүхдүүд нь Тува-д очиж сурдаг юм байна. Их сонин байгаа биз. Баян нэг нь ч дэндүү, ядуу нь ч бас л туйлдсан юм байна билээ. Улсад хүнсний ногоогоо өөрөө хангадаг ганцхан аймаг байдаг нь Увс юм байна. Их амтлаг ногоо, махтай юм билээ.

Бүх хүмүүс их, багагүй улс төр яриастай. Тэр чигтээ улаан хувьсгалт нам юм билээ. Намын нөхөд нь ч ер нь тэгээд тэр хэдэн хүмүүсээ ядуу байлгаж байгаад жил жилийн сонгуулиар ходоодоор нь, итгэл үнэмшлээр нь санал өгүүлэх бодолтой байдаг юм шиг санагдсан. Арай л дэндүү юм билээ. Хаа холоос зорьж очоод залуучуудтай уулзалт хийх гэсэн чинь сургуулийнхана багш нар хүүхдийн толгой эргүүлэнэ гээд явуулахгүй байна гэсэн. Арай л дэндүү байгаа биз. Энэ аймаар их улс төржилт л өнөөдөр бид хөгжихгүй байгаагийн хамгийн том илрэл л юм байгаам даа.

Би нэг л хоносон. Иргэд нь тэр чигтээ Увс хүнсийн бүтээгдэхүүн хэрэглэдэг юм билээ. Сониноос хэдэн хүүхэд зодолдсон чинь хоёр талаасаа төлөөлөл гарч ирээд, нөгөө хэд нь тойрч зогсож байгаад үздэг юм билээ. Чулуу, мод энэ тэр бол ерөөсөө хэрэглэхгүй. Бас л өвөрмөц юм билээ. Тэгээд дийлэгдвэл салаад явчихдаг. Сонин байгаа биз. Илбэнэ энээ тэрээ гэсэн юу ч байхгүй.

Хэрвээ та Увс явах гэж байгаа бол буудал жаахан муу юм билээ. Дээр нь нарийн ширийн зүйл бараг байхгүй шахуу, дээр нь их үнэтэй юм билээ. Гэхдээ яахав дээ эх нутагтаа байгаа юм чинь учир нь олдох л байлгүй дээ тээ. Ямартай ч Увс аймаг үнэхээр надад таалагдсан. Тэр хүмүүсийнх нь илэгмсэг сэтгэл, байгалийн тэр сайхан зохилдолгоо, уулс, нурууд, ан амьтад, агаар.

Би заавал дахин очно. Гэхдээ хичээж байгаад амарна аа.

JD



2 comments:

Bodrol said...

Chi sain bna shuu. BUxniig amjuulaad l xiigeed l amsaad l medreed l . Tun sain, Chinii xiisen tomooxon ajliig chini ard tumen unelj bgaa shu. Global Ceo. Tsaashdiin chini ajild ondoroos ondor amjiltiig xusej bna.

Anonymous said...

элбэнэ, элгэмсэг гэж бич айн.
бичлэгүүд чинь таалагдаж байна шүү.