Sunday, August 21, 2011

Ийм хурдан байсан юм гэж үү...

Цагийн зүүг хараад нэг минутийг хүлээхэд ямар их уддаг гэдгийг, бас хэн нэгэн хүнийг, ямар нэгэн хоолыг хүлээхэд цаг хэр удаан өнгөрдөг гэдгийг хүн бүр л мэдэрдэг нь үнэн. Тэгсэн хэрнээ хамгийн сайхан мөчүүд, хамгийн сайн сайхан дурсамжит зүйлүүд тохиох тэр мөч хичнээн хурдан өнгөрдөг юм бэ?

Хэ хэ аймаар эхэлдэг штээ. Би зүгээр л энэ зуныг хэрхэн сайхан өнгөрөөснөө л бичих гэж байгаамаа. Тэгээд л өмнө нь уянгын жоохон халил оруулчихлаа л даа. За тэгээд миний блогийг уншиж суугаа эрхэм анд минь мэдээж энэ зуныг гайхалтай өнгөрөөсөн биз дээ тээ. Яагаад ч юм бэ бүү мэд их л олон ой давхцаад дээр нь сайхан хуртай байгаад ч тэрүү хүн бүр л энэ зуны гайхалтай байсныг магтаж байна ээ цаана чинь...

Миний хувьд яах вэ өнгөрсөн 7 сарын наадмыын маргаашнаас эхлээд л сайхан амарлаа даа. Хөдөө нутагтаа очлоо "Түмэн адуу"-ны баяр гээч сайхан наадам зохион байгууллаа. Олон сайхан хурдан буяны тоосонд нь орлоо. Цаашаа халуураад Дорноговь аймгийн 80 жилийн ойд очлоо нэг иймэрхүү өнгөрөөлөө штээ.

Өвөлжингөө хөдөө явсан болохоор хөдөө явна гэхээсээ илүү хотод байх хүсэл давамгайлаад үлдсэн бүх хоногоо гэртээ өнгөрөөлөө дөө. Үд хүртэл унтаж үзлээ, үхэр байхгүй болохоор машины сигналаар сэрээл хэ хэ. Тэгээд кино сувгийн бүх киног дагнан хашраагаал нэг иймэрхүү. Гэхдээ миний хувьд бол жинхэнэ амралт болж чадлаа. Бид чинь амралт гэхээр хэдэн юмаа ачиж аваад л хөдөө гараад хэвтдэг. Бөөн хир даг болсон нөхөр орж ирээлд нэг хоног унтаал маргааш нь ажилдаа давхина. Үүнийгээ бид амралт гэж нэрэлдэг. Зарим нөхдийн хувьд ч мөн л байх. Харин миний хувьд бол энэ биш байсан байна аа гэж... хэ хэ.

Ийгээд бодсон чинь өнгөрсөн амралтын сарууд яасан хурдан өнгөрөө вэ?

JD

No comments: