Sunday, August 28, 2011

Үүнийг та худлаа гэх үү...


Аугаа үйлийг хийхэд золиос гардаг гэдэг билүү дээ нэг мэргэн түргэн ч билүү хүний хэлсэн үг байдаг санагдаж байна. Одоогоос 21 жилийн өмнө Монгол улсад Ардчилсан Хувьсгал өрнөж Ази тивийн цээжинд жижигхэн Монгол улс хөх улс болсон юм. Ингээд ярьвал хөгшин хүний ч юм уу хэн нэгэн партизаны үг мэт боловч үнэн хэрэг дээрээ бол тэрхүү хувьсгалын золиос болсон нэгэн үеийн төлөөлөл болон бичиж сууна аа гэж.

Миний энэ бичлэг бодвол бичлэгийн нэгэн төрлийн хэлбэр нь болох байх. Нийтлэл ч юм уу юу ч юм сайн мэдэхгүй байна.

Боловсролын золиос:

Эвлэл, пионер гэдэг үгний утгыг сайн ойлгохгүй ч улаан бүч, энгэрийн тэмдэгийг нь л лав сайн мэддэг байсан юм. Аав, ээжийн авч өгсөн туулайтай цүнх, шинэ дэвтэр, сурагч үзэг гээд өмнө харж үзэж байгаагүй сайхан бүхнээ тэврэх шахам өглөөг хүлээж байсан тэр мөчийг хэзээ ч мартадгүй юм. Арай гэж өглөө болгоод сургуулийн зүг гүйх шахам явсаар нэгдүгээр ангийн сурагч болж байсансан. Хэ хэ. Анхны үсгийг “А” гэж заалгадаг л гэж бодож байсан чинь манай ангид “А” үсэг нь арай хэлбэрээр орсон бөгөөд тэр нь дараа нь харахнаа Монгол бичиг байлаа. Ёстой нөгөө шоконд орно гэдэг шиг Абу, Эбү гээд л хэдэн эгшиг үсэгээ үзээд овоо Монгол бичгээр уншиж сураад Абу ирэв мирэв болчихсон тууж явсаар гуравдугар ангид орж явчихлаа. Зуны амралтаа өнгөрөөгөөд сурсан зангаараа өөрөө дэвтэрээ хаяглаад л 4Б ангийн сурагч гэж дэвтэрээ хаяглаад хичээлдээ гүйгээд очсон чинь би гэдэг хүн бич юу байхав дээ манай ангийнхан тэр чигтээ дөрвөө алгасаад тавруугаа ниссэн байлаа. Гүн шоконд оровоо хөөрхий. Арай гэж сурсан Монгол бичиг мину хэрэг үгүй болжу крилл үсэг сурваа хөөрхий. Хэ хэ. Ийгээд миний хэдэн нөхөд үеэрээ Монгол бичиг ч үгүй крилл ч үгүй болчихсон тууж явтал Энхтайвны корпусын шугмаар Англи хэлний багш ирэвээ. За Англи хэл гээчийг сурахгүй л бол хүн болсон тухай ам дамжин яригдаад л зурагтаар нэгэн хөөрхөн охин ах хоёср Англи хэл заагаал I’m Muzzy гэж хүүхэлдэйн кино үзээл жинхэнээрээ нөгөө төр эргэнэ гээч нь болов оо. Ийгээд миний бие Орос, Англи гэдэг хоёр групп-ээс Англи хэлэн сонгон судлахаар шийдэж үсэгээ үзлээ дээ. Бүх үсэгээ үзээд үсэглэлийн баяр хийлээ хавар ч боллоо зуны амралт эхэллээ. Намар хиёээл эхэллээ ийгээд Англи хэлнийхээ хичээлд орох гэсэн чинь шал өөр нэг шар нөхөр Hi ингээд зогсож байв аа. Өөр багш ирсэн гэнэ гээд л сүйд майд тэгсэн нөгөө нөхөр өнгөрсөн жил үзсэн үсгийг маань харин дахиад заадаг байшт, еоо больж үзье чи минь гээд хэсэг сууж байгаад орос хэлрүү урваад тэгээд Англи ч үгүй Орос ч үгүй болсон доо. Ийгээд бид нэгэн үеэрээ боловсролын системийн золиос болж зөв бичгийн дүрмийн жинхэнэ алдаатай бичнэ, зарим нэгэн тэр үед сургуулиа хаясан нь одооч Монгол бичгээрээ үлдсэн гээд аваад үзвэл бид бол золиос болсон юм шүү.

Бие бялдрын золиос:

Яг энэ мөчид шүү дээ алдарт 20-р тогтоол гарснаас хойш хэдэн жил Монгол улс тэр чигтээ картын системд шилжээд дэлгүүрийн лангуунд давс, айлд бол давс, ус, мах нийлээд хоол болдог байлаа. Тэгсэн чинь ид өсөж хөгждөг насан дээрээ явсан бидний хувьд жинхэнэ утгаараа хохирол гарч витамин тасраад өдөрт авах ёстой илчлэг хоол, витамин нь дутагдаад нэгэн үеэрээ намхан болсон юм штээ. Худлаа л гэж лав хэлэхгүй байх 1979 – 1984 оны хүүхдүүдийг хараарай за даа ер нь ижилхэн нуруутай байгаа даа. Энэ бол их эргэлтийн золиоснууд юм штээ. Ямар сайндаа л хүүхэд насаа дурсахлаар олигтой сайхан тоглоом ч юм уу сайхан киноны дурсамж байхгүй дандаа л талханд ойчирлодог, картанд ойчирлодог нэгл тийм олон төрлийн хоолтой холбоотой дурсамжууд их хөврөхийн байна штээ.

Зах зээлд шилжив ээ хоосон хоцров оо:

Анхны тохиролцооны дэлгүүр нээгдэж, хөлтэй, амтай болгон урд хөршийг зорьж банка печень, үли шоколад, банан, цагаан самар, өвөөгийн архи энэ улсыг бүрхэж эхэлсэн дээ. Сайн, муу хэлж олон жил зөөсөн тэр их архи, спирт, чихэр печений үр хөврөл нь өнөөдрийн энэ их Монголыг бүрхээд байгаа хар дарсан зүүд болсон хорт хавдарын суурь байсан ч юм уу гэж хардмаар. Жинсэн өмд моод болж, ямаатай шаахай хэрэглээ болж, ёстой л нэг Монголчуудын хувьд нэгэн том ертөнц үүд хаалгаа нээсэн нь өнөөдрийг хүртэл биднийг тэтгэсээр байгаа их хөрш Хятад аа гэж. Хөгшин залуугүй өвөөг шахаж, бурхандаа хүртэл залж байсан тэр үе саяхан мэт санагдаж байна. Яг энэ үеэс эхэлж ажилаа алдаж, амьдарлаа зольсон олон нөхөдийн цуглах газрыг өвгөнтийн хөндий гэж нэрийдэж өнөөдрийг хүртэл тэр хэвээр хадаглагдсаар. Олон үйлдвэрүүд хаалгаа барьж, овосгоо самбаатай олон аавын хүүхдүүд хувьдаа эзэмшиж эхэлсэн тэр үеэс эхлэн өнөөдрийн Монголын хөрөнгөтнүүд тодорсон. Тэр үед хүүхэд байсан нөгөө л нэг хэдэн үе юу ч үгүй хоцорсон гэвэл буруутахгүй ээ. Бодвол аз нь ч дутсан байж мэднэ...

Соёлын шоконд оров оо:

Анхны боевик кино Хонгилдон олны хүртээл болж нэг төгрөгөөр гарч эхэллээ. Аав, ээжээсээ арай гуйсаар үзнэ. Нөгөө кино бараг 3 жил дараалж гарсан их л олон үзсэн сүүлдээ үнэ нь өсөөд 5 төгрөг болсон. Араас нь залгаад приставк дэлгэрч тэрхүү хар хайрцгийг гэртээ тавьсан айл бол тэр хавьдаа хамгийн баян айлын тоонд зүй ёсоор ордог байсан юм. Бодвол тэр үедээ л хамгийн үнэтэй өмчийн нэг хэлбэр байсан байж таараа. Олон төрлийн кинонууд шил шилээ даран гарч подвольд шилээр кино үзээд үзсэн киногоо өдөржин ангийнхантай ярьж хийсвэр мөрөөдөлд автаж өнгөрөөсөн бидний үеийн хүүхэд нас эргээд харахад дурсах дурсамж нь олон ч өнөөдрийн энэ нийгмийн анхны бүхнийг бид туршиж, үзэж, амталснаар нэг бол азтай нэг азгүй золиоснууд юм аа.

Эцсийн бүлэгт нэг л санаав Монгол төрийн бодлого, Монгол төрийн залгамж халаа нь үрийн үрд үргэлж үйл хийхдээ дээрхийн адил нэг үеийг мэргэн санаагаараа золиослох явдалыг тасалж, судлагдсан, бас туршигдсан урт хугацааны бодлогыг авч хэрэгжүүлэх нь хамгаас чухал юм болов уу гэж...

JD

No comments: