Wednesday, January 16, 2008

exceldition

Түүний нэрийг Дорж гэдэг. Хөдөөнөөс хот гэдэг их айлд орж ирээд 2 жилийн нүүр үзэж байна. Хот гэдэг их айлд ирхээс өмнө нутгийн уулнаас цааш газар үгүй мэт төсөөлж байсан нэгэн. Өглөө эртлэн босож нусаа хүр хийтэл нийж, амаа хальт угаасан болоод яаран гарч явна. Ажил нь эхэлж байгаа нь энэ ээ. Тэрээр шөнөжин, өдөржин такси барьдаг бөгөөд олсон хэдэн төгрөгөөрөө амьдралаа зогооно.

Түүний муу нэртэй EXCELDITION нь авснаас хойш нэг ч гар хүргээгүй бөгөөд шал жоохон муутай, шороо тоос татдагийг нь эс тооцвол насаараа эдлээд ч барахгүй унаа. Муу машиныхаа хаалгыг хүчтэй гэгч нь татаж онгойлгоод сууж авлаа. Хэдэн удаа гачаалдаж байгаад түлхтэл овоо аслаа.

Ингээд хөөрхий мөнгөний ажилдаа гарлаа даа. Хөдлөөд удаагүй байтал зам дээр нэг хүүхэн гараа өргөлөө азтай байна шүү. Өнөөдөр ч сайн ашиг хийх нь дээ. Машиныхаа хаалгыг дотроос нь бараг хөлөөрөө жийх нь холгүй байж онгойлголоо.
За хаа хүрэх вэ эгч. Дөрвөн зам. /Түүний машин гэж зүгээр л хогийн сав. Тэрээр угаагаад яах юм дахиад л бохирдох юм чинь гэж боддог. хэ хэ/

Дорж: Уучлаарай эгчээ заагаад өгчөөрэй. Би хот сайн мэддэггүй юм.
Зорчигч: Чи хот мэдэхгүй байж яах гэж такси барьдаг хүн бэ. Хм
Дорж дотроо: Болдог л юм даа. Болоод л байгаан. Буулагчдаг ч юм уу. За яахав дээ. За байз 4 зам нь хаана билээ. Алийг нь хэлээд байгаан бол оо.

Ийнхүү бодож явсаар дөрвөн замаа заалгаад ирлээ. Дорж: Өө энийг хэлээд байсан юм уу. Шал тэнэг юм. Би мэднэ штээ. Өдөрт хэдэн зуун удаа энүүгээр чинь л гарч байгаа штээ. хэ хэ

Доржийн өдөр нэг иймэрхүү өнгөрнө. Гэхдээ тэр дотроо аугаа их мөрөөдөлтэй. Мөрөөдлөө ч дагаж хотод орж ирсэн. Одоо эргээд бодход том том юм ярьж нутгаасаа гарсан эргээд очно гэхээр тэнд миний гэсэн нэг ч зүйл алга шив дээ. Байсан хэдэн малаа борлуулаад EXCELDITION болгоцон. /хэ хэ/ Түүний найз нь энэ жил цэрэгт татагдсан. Дорж уул нь цэрэгт явмаар хааяа санагддаг. Гэвч хайран нэг жил өнгөрөх гээд байгаа юм шиг. Тэгээд ч тэрээр одоохондоо Монгол улсын иргэн биш байгаа. Учир нь Дорж нутгаасаа шилжүүлэг хийлгэж ирээд Улаанбаатарт хороондоо бүртгэлгүй байгаа. Ингээд түүнд хэзээ ч зарлан ирэхгүй, улсын бүртгэлд нэр нь ч байхгүй. /Монголд яг ийм хүн мянга мянгаараа байгаа гээд бод доо/

Энэ жил сонгууль болно. Таксинд нь суусан олон хүний үгээр л энэ улсын тухай төсөөлөлтэй. МАХН нь сайн л гэнэ. АН нь муу л гэнэ. Намын тухай төсөөлөл байхгүй, юу байдгийг нь мэдэхгүй ч МАХН-ын дарга нь Энхбаяр /хуучнаар нь л мэднэ/, АН-ын дарга нь Элбэгдорж. Гэхдээ яг тулвал царайг нь яг аль нь вэ гэдгийг ч бас сайн мэдэхгүй. /Хэзээ ч ТВ үздэггүй/ Түүний амьдрал хичнээн цаг хугацааг туулж, жаргалын далайд хүрхийг хэн ч таашгүй ээ. . .

JD








2 comments:

* said...

neeren ene shaardlaga hangahgui taxig yamaar ch yum dee. yor n mongoloos oor orond ingej huviin unaagaar taxi hiideg yumuu.

Anonymous said...

Бичсэн зүйлийг халт харж байсан... нэг домог ч юм шиг, онигоо ч юм шиг, болсон явдал ч юм шиг нэг түүх гэнэт санаад орж ирлээ. "Миний ээжийн нутагт дээр үед нэгэн бичиг тоо мэдэхгүй хөгшин /эмэгтэй/ байжээ. Тэгээд нэгэн өдөр нутгийн хөгшинтэй голоос ус зөөж явахадаа, элвийг хуучилан, давс хужир нэмэн ам өрсөн ярьж явж байжээ. Тэр ярианы дунд нэгэн хулгайч хэсэг бүлэг залуусын мал хүй ийш тийш хувчуулсан тухай сонин урсан орж ирвээ. За тэгээд цаадуул чинь яасан гэнэ гэж мань хөгшинг асуухад: нөгөөх нь их л мэдэмхийр ч: баригдсан гэнэлээ, тэгээд аймаг дээр хориод тэдний хэргийг шүүх хурал болсон гэнэ лээ гэжээ. мань хөгшин: Өө тэгээ юу хөөрхий минь гээд, Үгүй ээ тэгээд тэр муу хэдийг хэдэн жилээр тасалсан юм болдоо гэж хэрэгт дурласан байдлаар асуужээ. Нөгөөх нь бас л мэдэмхийр ч: Мянган жилээр тасалсан гэнэлээ гэж гэнэ. Мань хөгшин мянган жилээр гэсэн г сонсоод, мянга гэдэг бол яав ч бага тоо биш гэж бодоод, Өө хөөрхий минь сайхан залуус, мөд гарахгүй юм байна л даа гэж хэлжээ" Хөгшиний тооцоогоор бол ганц хоёр зуу бол гарч ирэх байсан байх л даа. Түүн шиг блокчид түм түм наслаг гэсэн байхаар нь яасан вялдуу ч цус вэ гэж бодлоо. За за наргиа. Jack чамд ажлын амжилт хүсье. AAMAA