Thursday, February 14, 2008

Сендром

Хавар болгон л хүний сендром эхэлдэг. Сендромийн олон төрөл байдаг. Яагаад ч юм бэ бүү мэд зүгээр хүн хүртэл л гэгэлзээд байдаг. Тэр гэгэлзсэн сэтгэлээ бид хавар ирлээ шүү хайр ирлээ гэж ярьцгаадаг. Нээрээ бодоод байх нь ээ олон хосууд энэ улирлаар нийлдэг. Амьтан хүртэл ижилээ олж, үр төлөө гаргадаг. Бичсэнээ харвал нээрээ сайхан улирал юм аа. Даанч нөгөө хуучцуулийн хэлдгээр зул хэдий их бадамлана сүүдэр төдий чинээ томордог гэдгийн адилаар сендром нь дагаад ихсэх юм. Та сендром гэхээр галзуурсан хүн ч юм уу, эсвэл тэнэг хэн нэгнийг бодож байгаа бол эндүүрэл юм аа. Энэ бол оюуны сахилга батгүй зорилгогүй яваа мэргэдүүдийг л хэлээд байгаа юм. Тэд өөрийн уншиж байгаа номоо юунд зориулагдсан, хэрхэн хэрэглээ болохыг мэдэхгүйгээр уншдаг. Ном л уншвал ухаантан болдог хэмээн үздэг. Даанч амьдрал дээрээ хэзээ ч тийм биш юм даа.

Энэ өвчнийг бага дээр нь эдгээхгүй бол даамжирхаар олон хүнд халдаад Америкчуудын хийдэг кино шиг Дэлхийг сүйрүүлж мэднэ. Сүүлийн жилүүдэд сендром өвчнөөр өвдсөн хүн маш их болжээ. Тэд бүтэх бүтэхгүйг нь мэдэхгүй олон төсөл барьж явна. Хэзээ, хаана, хэн тэр төслийг нь баталж өгөхийг ч мэдэхгүй байж ухаантай бөгс царайлана. Өмссөн хувцас, барьсан цүнхнээс харвал яавч олигтой биш. Дөрвөн жилийн боловсролоо уулын оргилд хүрсэн мэт зүйрлэж, үүнээс цааш сурах зүйл үгүй мэт төсөөлөнө. . .

Ухаан угаас мөхөс учраас өдрийн бодол шөнийн зүүд эд хөрөнгө мөрөөдөнө. Болвол энэ сонгуулийг далимдуулж байгаад хэн нэгэн хүнийг дэмжиж гүйгээд албан тушаалд очих бодол өвөрлөнө. Гэхдээ тэрээр хэн гэдэг хүн яаж тэр албан тушаалд очдог, юу хийдэг, ямар хариуцлагатай алба гэдгийг ч төсөөлөхгүй. /Түүний толгойд бандгар жийп, байшин, эрх мэдэл л эргэлдэнэ/ Гэрийнхэндээ бол ухаант хөвүүн. Ах дүү нартаа ачлалт сайн эр. Ирээдүйд түүнийг юу хүлээж байгааг өөрөө ч мэдэхгүй, өөрөө мэдэхгүй юм чинь өөр хэн мэдхэв дээ. Ийгээд ийм олон сендромоор өвдсөн залуус олонх болж энэ улсад энх тунх амьдарч байна даа. /Үргэлжлэл бий/

JD

1 comment:

dundaa said...

tiim bj bolhol um gehdee ter humuus husel zorligoo dagaad yavj bhad bolku geh gazargui. umand hureh ch um biluu? yagad shuud hun amitniig muulaad doromjilson maygaar bicheed bga um be? omsson huvtas barisan tsunhnees harah er n albgui shd. Rock huvtaslad yavsan ch bolno hunii erh. huniig doosh n hiisen uuriiguu uhaantai gej boddog humuus l iim um bichdeg bh.