Monday, February 4, 2008

Өнөөөдөр бүх нийтийн . . . өдөр

Хаврын тэргүүн сар гарах гээд байдаг. Тэргүүн сар нь яг хэзээ гарах нь бас тодорхойгүй. За одоо тэгээд хүмүүс сүүлдээ бүүр халшраад төрийн тэргүүнийхээ шийдвэрийг харж шинэлхээр боллоо. Зарим бух шиг зөрүүд нөхдүүд нь бол хоёр ч шинэлж магадгүй сурагтай хэ хэ. /Арго бол алсаан цаад чинь бол аль эрт шинэлэх юм гэнэлээ. Хэ хэ. Ухаан муутай ард иргэдийн толгойгоор хэн нэгэн сэтгэсэн нь тоглож гүйцэх юм аа/ Мэдээж энэ шинэлгээ, битүүлгийг буузгүйгээр төсөөлөшгүй. Өнөөдөр Монгол орон даяар их бууз бүтээн байгуулалтын өдрүүд үргэлжилж байна. /Хүүхдүүд бууз өрж, ахас эгэс нар хэ хэ бууз чимхэж, элдэж, ээж, аав нар элдвийг хөөрөлдөнө. Яг тэр мөчид харин би ажил дээрээ буузны тухай бичиж суунам/ Толгойтой болгон л зээл тавих зээл тавьж, юм аа ломбардах нь ломбардаж /нөгөө цагаан сараар өргүй гардаг энэ тэр гэдэг бодол бол аль дээр үед өнгөрсөн хэ хэ/ цалингаа авах нь аваад буузаа хийж, боовоо /ул боов шүү/ авч байна. Уул нь энэ баяр Монгол хүнд ёс заншлыг нь сануулдаг, үр хойчид өв залгамж болдог их сайхан баяр юм аа.

Улс үндэстэн бүхэн л өөр өөрийн гэсэн сайхан уламжлалт баяртай. Бид ч гэсэн тэдэнтэй адил цагаан сар хэмээх мундаг том баяртай юм. Энэ сайхан баяраа жинхэнэ утгаар нь тэмдэглээд сурчихвал бидний нөгөө яриад байдаг улсын тусгаар тогтнол бэхжих, цусаа хадгалах гээд төрийн хар хайрцагнцы олон бодлого энэ баяр /баяр гээд бичхээр нөгөө МАХ намын БАЯР сайд бодогдоод байхын. Манай дүү хөдөөнөөс ирсэн чинь тэгж байна билээ штээ. Баяр сайд нээрээ ёстой их ажил хийж байна аа гэдэг байгаа. Юу хийсийн бол оо. МАХН-аа яаж ялуулах вэ гээд л хоосон толгойтнуудаа сэнхрүүлээд л явж байгаа хүнийг уур хүрчлээ/ дотор шингээстэй.

Залуус бид гэртээ нэг сайхан дээл, малгай, бүс, гуталтай болох хэрэгтэй юм шигээ. Яахав дээ жилдээ нэг өмсдөг ч гэсэн байж байхад бас илүүдэхгүй гэж үү. Тэгэхээр залуу хүн бүр өөртөө таарсан нэг сайхан дээл хийлгээд аваасай. Дээр нь энэ загвар зохион бүтээгч нар одоо жинхэнэ ураа гаргаж орчин үеийн дээл шинж агуулсан хувцас хийж өдөр тутам өмсдөг болчихвол бас л аан манай брэнд штээ.

Монголчууд бид чинь их стиллэг хүмүүс гэнэ ээ. Яагаад гэхээр нүүдэлчин ардад гэртээ алт, эрдэнэс хадгалах ямар ч шаардлага гардаггүй байж л дээ. Тэгээд яахав бүх алт, эрдэнэсээ биедээ зүүж гангарч малдаа явдаг байжээ. Үүнээс үүдээд их хувцас үүрдэг /шингээдэг гэсэн үг шүү дээ/ бас их мэдрэмжтэй, дайлаар мордсон улс болгонийхоо сайхан бүхнийг хувцасандааа шингээж ирсэн улс юм гэнэ. Ийгээд аваад үзэхээр бидэнд бас тэр түүхээс ирсэн генийн юм байгаад байна.

Ийгээд миний зон олон минь ээ Алтан гахай жилийнхээ сайн бүхнийг магтан дурсаж /манайхан өнгөрсөн жил манраад баахан хүүхэдтэй болсон шүү, одоо хулгана жилд нийтээрээ юутай болох ёстойг энэ хэдэн хуврагууд айлдах байх даа хэ хэ/, ирэх хулгана жилдээ уламжлалт ёсийг эрхэмлэн ахас дээдсээ хүндэлж, сайн сайхныг бэлгэдэн шинэлцгээе.

JD

No comments: