Sunday, February 3, 2008

Багш та . . .

Багш та гайхамшигтай бахархам сайхан мэргэжил эзэмшсэн ухаантан бүхний эх үндэс юм аа. Багшгүй доктор, дарга, захирал, ерөнхийлөгч гэж байдаггүй.

1990 оноос хойш Монгол улсын хэмжээнд одоогоор нэрээ өөрчлөөд байгаа Боловсролын Их Сургуулийг сонгон суралцагсадын тоо хэд дахин буураад шалгалтандаа унасан, муу сурдаг гэх тодотголтой оюутнууд ихээр ордог болсон гэх юм. Барууны орнуудад бол хамгийн шилдэг нь энэ төрлийн сургуульд суралцаж багш хэмээх аугаа их нэр хүндтэй мэргэжлийг эзэмшдэг.

Яагаад ийм байдалд хүрвээ. Би одоо хүүхдээ Монголын сургуульд орно гэсэн чинь сонин санагдаад байна штээ. Нөгөө багш гэж бэлтгэж гаргаад байгаа товарищ нь нэг иймэрхүү түвшинд байвал. Ийгээд өнөөдөр үүсээд байгаа гол шалтгаан нь багш нарын нийгмийн асуудалтай л салшгүй холбоотой. Багшид өгдөг нийгмийн ямар төрлийн халамж байна. Хичнээн төгрөгийн цалин авч байгааг ажиллах цагтай харьцуулаад хархад л энэ мэргэжлийг сонгох хүний тоо эрс цөөрөөд байгаа юм шиг ээ. Хэн ч л гэсэн сайн мэргэжил сонгож нэр төртэй, сайхан амьдрахийг хүсдэг шүү дээ.

Миний бие энэ асуудал дээр их санаа зовоод байна. Сайн багшийн гараар бэлтгэгдсэн сайн хүүхэд бол эргээд энэ улсын үнэт эрдэнэ шүү дээ. Тэгэхээр багшийн мэргэжлийг өндөрт өргөж, жинхэнэ утгаар багшийн бэлтгэхийн төлөө хүчээ гаргацгаая.

Ийгээд мянга мянган багш нартаа та бүхэн үнэхээр мэргэжил мэргэжлийн дээдийг эзэмшсэн хүн шүү гэдгийг чанга дуугаар хэлж багш нарын 42 дах удаагийн баярын мэндийг хүргье.

JD


2 comments:

sissi said...

za mash ih bayarlavaa huu? gehdee muu bagsh olon shuu teee? bi odoohondoo ali ne yum buu med gehdee hun uuriiguu hezee l golj bailaa daa tee? chi ch gesen bagshlaj baisan bolhoor chamd ch bas bayariin mend????????????

xvv said...

тиймээ багш нарын цалин хангамж сайн байгаад, дээр нь эцэг эхүүд маань, оюутнууд маань шахаж шаардаад явах ёстой. Энэ эрхээ үүргээ мэддэг байх ёстой юм даа...
Хүн болгон мэдээд байгаа юм шиг мөртлөө ингээд ойлгомжтойгоор гаргаж бичсэнд үнэхээр сайхан санагдлаа. АМЖИЛТ!