Sunday, February 10, 2008

Барцадаа эрт гаргачлаа

За хотлыг баригч хэмээх шороон хулгана жилдээ сайхан шинэлэв үү. Хотол олноороо инээд хөөрөөр бялхаж, үндэс угсаагаараа цуглаж, жилийнхээ ажлыг дүгнэж сайхан баярласан биз дээ.

Миний хувьд маш сайхан баярласан. Харамсалтай нь шинийн нэгний өглөө эрт 05:30-д босоод урд хийморийн уулруу гарна гээд унтсан чинь нам унтаад /хэ хэ/ өглөө 07:30 цагт сэрээд хар хурдаараа гарсан. Ядаж байхад хамгийн өндөр эгц хэсгээс нь авираад ёстой нэг махийлаа штээ. Арай л гэж дээшээ гарсан. Тэгээд дээр гарсан чинь аймаар их хүн шавцан байсан. Ээ бурхан минь ёстой нэг шоргоолз шиг л байгаа юм чинь. Үүрнийхээ нүхэн дээр овоорч байгаа юм шиг л байсан. Ийгээд би нөгөө авч гарсан хадгаа зүүх гээд нөгөө босгосон хэсэгрүү шахцалдаж байхад барцад минь ариллаа. Сайн эрсүүд утсыг минь суйлдаг байгаа. Хайран дугаарууд. Утас ч яахав. Үгүй ээ мөн олон дугаарууд байсан шүү. Бүүр харамсаад барахгүй юм. Яаж дугааруудаа цуглуулана аа. /Миний таньдаг уншиж байгаа хүмүүс байвал дугаараа өгөөрэй. Гуйя/ Би тэгээд сэтгэл санаа жоохон гундуухан л буусан даа. Гэхдээ одоо бодход миний барцад л арилсан бололтой.

Хэн ч ер нь буян хийж явахад хулгайч байна гэж бодох вэ дээ. Тэгээд нэг тиймэрхүү юм болсон доо. Хөөрхий тэр хулгайч үйлс нь яаж бүтэж, тайван унтдаг юм бол доо. Өөрөө биш юм аа гэхэд үр хүүхэд нь л зовох байх даа хөөрхий. Бурхан өршөөг.

За тэр яахав болоод өнгөрсөн зүйл. Ийгээд энэ жил бол жаран жилд нэг дохиодог хөеөгөө хураадаг жил юм гэсэн шүү. Та бүхэн энэ жилд ихийг бүтэээж, эрүүл энх байж, юу санасан есөн хүсэл тань сэтгэлчилэн бүтэж байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

JD

No comments: