Sunday, December 14, 2008

Гадаа хүйтэн байна. . .

Гадаа их хүйтэн байна. Чи одоо мангар юм уу даа. Өвөл болж байна штээ. Хүйтэн байлгүй яадаг юм. Тэгээд халуун байх юм уу. Тийм ээ. Уучлаарай. Би буруу ярьчихлаа. . .
Би уул нь гада хүйтэн байна гэдгээр нь өвөл хүйтэн болдог гэдгийг мэддэггүй дээ хэлээгүй юм аа. Зүгээр л би ажлынхаа цонхоор Сүхбаатрын талбайг харж зогсохдоо талбай дээр яваа хэдэн даарсан хүүхдийг хараад л тэгж хэлсэн юм. Уул нь энэ хүүхдүүд төрсөн газартай, төрүүлсэн ээж, аавтай л байх. Мэдэхгүй юм даа. Хорвоо хатуу гэдэг тэгвэл хатуу хорвоогийн хатууг туулж яваа нь энэ юм болов уу. Энгийн нэгэн айлын хүүхэд ороолтгүй гүйгээд гарахад ээж нь алив миний хүү ороолтоо зүү гэж санаа тавьдаг. Эдэнд ороолт битгий хэл өмсөх хувцас нь ч зунаараа байх юм аа. Гадаа хүйтэн байна аа. (Санаа алдав)
Энэ гудамжинд хүйтэнд хөрч, халуунд халж хүний нүдэнд хог мэт харагдаж, хүний гарын шүүс болон өсч буй хүүхдүүд аль 90 оноос эхэлж бий болсон. Өнөөдөр тэдний түрүү нь Монголын гэмт хэргийн ертөнцөд цахиур хагалж байна. Тэдэнд хүнийг хайрлах сэтгэл гэж байдаггүй гэнэ. Арга ч үгүй биз дээ. Гадаа хүйтэн байгаа шиг дотор нь хүйтэрсэн байлгүй дээ. Бид хэнийг л бэлдээд байна даа. Хэдхэн жилийн дараа сааданд хүүхдийн чинь толгойг хэн нэгэн зүгээр л хагалчихвал нэг их гайхах хэрэггүй л байх. . . (Сайн дурын ажил бол яг ирээдүйг харж эднийг ийм зүйл хийлгэхгүй байхых нь төлөө байдаг юм. Гэвч бид хэзээ ч сайн дураараа нийгэмд үйлчилж үзээгүй. Энэ бол өөрийгөө болон нийгэмээ хамгаалж буй нэгэн хамгаалалт юм шүү)
JD

4 comments:

Jenni said...

tsagtaa olon l tenemel gergui huuuhnuud gudamjaar haragddag bsan . neg heseg tsuuruud bsan chin gadagshaa zardag bsan gej bn lee shdee. mongoliin tur iim l uchuuhen shuu dee. yamaand sanaa zovj buun mungu zaraad tegsnee mongoliinhoo ireedui bolson huuhduudiig haihrahgui.. uruvdultei uls shuu minii mongol. nadad yag unendee eh oronch setgelgee suuliin yeid turuhuu bolichihood bga. yaduu mongoliin yaduu setgelgeetei humuus... bas yaduuhan bodoltoi udirdlaguud. hairan saihan zaluu yei-n huuhduud, ingeed gazar doorh ertuntsud amidarch bh gej...haramsaltai shuu

Anonymous said...

yagaad xunii amidral iim xaritsangui uur uur bdag bnaa. neg xeseg ni yu ch bodoxgui etseg exeeree xussen bolgonoo awxuulaad l getel nguu xeseg ni iim bdaltai... muuxai yumaa

Bodrol said...

Ter xund xumuus burxanaas zayasan xuvi tavilan bid yaj ch xicheegeed orchilj chadaxgui l dee. Bid tuslalaa ch gesen neg odor, 2 odor tsaashlaad xedxen sariinx ni toloo tuslaj chadax biz. Za yaxav ene nasand ni tuslalaa gexed daraa torold ni lav chadaxgui biz. Bid buxen oorsdoo ch gesen dor buree uy uildej, xelh, yrij, xiij baigaagaa sain tungaaxgui bol amidraliig baix yostoi nuxeer ni bus oor nuxeer xaraad baival bidnii daraa torol iim baixiig uguisgexgui.Ene bol tavilan

Блогчин охин said...

2-хон сая Монголчууд юу ч хийх шаардлагаггүйгээр бүгд гэдэс цатгалан, гэр оронтой байх боломж бүрэн бий байх, гагцхүү арчаагүй амин хувиа бодсон ханаж цадах мэдрэмжээ алдсан удирдагчидад энэ өрөвдөлтэй, ядуу, өлсгөлөн,орон гэргүй байгаагийн учир оршиж байгаа ч мөн үүнийг хүлцэнгүйгээр тэвчээд сууж байгаа ард түмэн бид бас мөн хэцүү еээ