Tuesday, December 2, 2008

Тэд одоо хаана явна вэ?

Сайн байна уу найзуудаа. Ойрд уулзсангүй шүү. Ажил төрөл сайн л биз дээ. Эдийн засгийн хямралаас болоод ямарваа нэгэн асуудал үүсээгүй гэдэгт итгэж байна. Ойрд ажил ихтэй юм шиг үгүй ч юм шиг байлаа.
Надад нэг танил маань харин чи Глобал СЕО-ийнхоо тухай тэмдэглэл бичээч гээд эрт дээр үед захиалж байсан юм аа. Тэр маань гэнэт санаанд ороод тэгээд л заваараа бичиж сууна.
2007 оны 02-р сар. Анх Глобал СЕО нэвтрүүлгийн санаа гэнэт төрөн гарсан юм. Энэ санаагаа 2 цаасан дээр буулгууд АПУ компаны захирал Батсайхан ах дээр давхиж орсон юм. Батсайхан ах их дэмжсэн бөгөөд бид нар нилээд ярилцаад анхны нэрийг нь Глобал менежер гэж нэрлэхээр болоод гаднаас NTV ТВ-ийн хуучин захирал Габи ахыг одоогийн байгаа Ука (Одоо байгаа Уламбадрах штээ тэр үед менежер байсан санаж байна) захирал бас ирсэн санаж байна. Тэгээд олон талаас нь ярьж байгаад эхлээд багаа бүрдүүлэх хэрэгтэй юм байна гээд салсан юм. Ингээд бусад ажил энээ тэрээ гэж явсаар байгаад яг нэг жилийг ардаа орхисон юм. Яг тэр жил нь сайндаа ч биш ээ Глобал удирдагч дээд сургууль байгуулагдаж байсан юм. Тэгээд л удсан юм л даа. Яг жилийн дараа нь Глобал Удирдагч Сангийн дэргэд Глобал Удирдагч институт байгуулагдсан юм. Яг тэр үед хамгийн эхний ажил болох ТВ шоу хийе гэж ярилцаад олон удаа ярилцаж байж Глобал СЕО гэдэг нэрийг олсон юм.
Би гэртээ багийнхаа гишүүдийг урьж гарынхаа хоолыг хийж өгөөд яг тэр өдрөө Батсайхан захиралтай холбоо бариад гадаад явахаас нь өмнө багаар очиж саналаа дахин ярилцаж нэвтрүүлэгт ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллах гэрээг байгуулж авч байж билээ. Үнэхээр хүчтэй баг бүрдэж чадсан бөгөөд бид цагтай уралдан шинэ санаа, шилдэг шийдвэрүүдийг гаргаж байсан юм шүү.
Ийнхүү анх удаагаа Глобал СЕО нэвтрүүлэг эхлэх боломж бүрдэж байсан түүхтэй. За тэгээд ТВ-ээр зай завсаргүй гарч эхэлсэн дээ. Хэвлэлийн бага хурал хийгээд дэлхийн цалинг Монголд олгох буюу жилийн 50,000 ам долларын цалинг амлаж байхад олон хүн гайхаж байсан юм шүү. Та нар чадах уу ёстой л нөгөө амжих уу гээд л хамгийн дотны нөхөд маань хүртэл луйвар хийх гэж байна гэж ойлгож байж билээ. Хүн гэдэг ер нь их сонин шүү. Өөрийнх нь бодож байгаагүй зүйл гарч ирвэл тэрнийг худал гэж боддог юм билээ.
Олон залуу бүртгүүлсэн шүү. Хамгийн эхний удаа бид ивээн тэтгэгчидтэй хамтран ярилцлага хийж хүнээ шалгаж авсан юм. Нээрээ санаж байгаа дээрээ нэгэн нууцыг задлая. Хамгийн анхны санаа гарсны дараа би хамгийн анх удаа нэвтрүүлгийн ялагч Жадамбаатай (Хэ хэ надтай ижил нэртэй ядаж байхад) холбоо барьж нэвтрүүлэгт орох тухай санал авч байсан юм. Яг нэг жилийн дараа багаа бүрдүүлээд нэвтрүүлэгт орох уу гэж санал оруулахад орно гэдэг санал дээрээ байсан юм. Энэ дашрамд ялагч Жадамбаадаа баярлаж явдагаа хэлье.
Ярилцлагад маш олон хүн 2 өдөр дараалан орсон юм. Хөрөнгө оруулагчид хэрвээ үнэхээр чадалтай залуу олдохгүй бол нэвтрүүлэг хийхгүй гэж байсан. Бид ч яанаа гээдл үнэхээр их айж байсан юм. Азаар олон дундаас үнэхээр чадалтай Монголд болон гадаадад их сургууль төгссөн 16 залууг сонгон авсан юм даа.
За тэгээд үзсэн хүн бүр ямар ямар даалгавар биелүүлснийг сайн санаж байгаа биз дээ тээ. Харин хэн ч мэдэхгүй сониноос нь хуваалцъя.
Нэвтрүүлгийг цацсан UBS ТВ-ийн баг бүтнээрээ энэ нэвтрүүлэг оролцсон. Үнэхээр их хүч гаргасан шүү. Яг энэ үед UBS дээр манайхаас гадна 2 шоу явж байсан. Нэг нь нөгөө бодигийн шоу. Нөгөө нь нэг тэмээтэй аялдаг шоу байсан. Шоуны компьютер график, монтаж, найруулага гээд олон юм байсан шүү. Ер нь бол 2 сар хагас шоу хийгээд дууссаны дараа ТВ-ийн шоу менежер болчихдог юм билээ хэ хэ.
Олон хоног нойргүй хонож монтаж хийнэ. Миний хийнэ ч гэж юу байхав гэхдээ л хажууд нь эвшээгээл санаа хэлээд жов жув хийгээд суудаг байлаа штээ. Манай нэвтрүүлэгт олон шилдэг компани оролцсон шүү. Ямар сайндаа нэвтрүүлгийн төгсгөлд би нэрийг нь хэлэхэд бараг шүлэг болдог байсан. Жишээ нь нэг иймэрхүү.
Манай энэ удаагийн дугаарыг залуучууд маань АНУН компаны тансаг тавилгаар тохижуулсан Чингис хаан зочид буудлын тансаг оффисд Мобикомын утсаар холбогдож, Ulusnet-ийн интернэтээр дэлхий нийттэй холбогдож, Саммитийн компьютерийг ашиглан, Моннисийн машнаар үйлчлүүлэн амжилттай гүйцэтгэлээ гээд л. Одоо бараг мартах шахжээ.
Ингээд л явдаг байсан. За даа одоо эргээд харахад ялагчид бүгд хүссэн ажилдаа очиж чадсаны дээр Монголдоо анхны бизнес шоу болж чадсан шүү. Энэ шоуг хийж байхад нэг зүйлийг дотроо хүсч байсан юм. Алтан шонхор наадамд л шагнал авах юмсан гэж. Энэ удаад нээрээ манай шоуг сорих гэж байгаа гэсэн шүү манайхаан.
Эцэст бидэнтэй хамтран ажиллаж байсан компаниуд, Ерөнхий ивээн тэтгэгч, мөн нэвтрүүлгийн багийнхандаа та нартаа их баярлалаа бид чадсан шүү гэж хэлмээр байна аа. хэ хэ (Олон юм бичсэнгүй ээ залхуу хүрээд хэ хэ)
JD

4 comments:

Anonymous said...

Нээрээ сонирхолтой сайхан нэвтрүүлэг болсон шүү.
Залуучууд, жишээ нь би "яагаад эдгээр залуус шиг байж болохгүй гэж" гэсэн зөв атаархал төрж байлаа.
Олон хүнд нэгийг бодуулж байсан хэрэг.
Үнэхээр мундаг ажил. "Та нар шүү" гэж чангаар урам өгий.

Оргил.

XChuluun said...

За Жадамбаа найзынхаа хүсэлтийг биелүүлж СЕО-н талаар нийтлэл бичсэнд маш их баярлалаа. Нээрээ л шүлэг шиг юм яридаг тэ? хэхэ та хэд үнэхээр шинэ мессежийг нийгэмд өгсөн шүү

XChuluun said...

угаасаа ГлобалСЕО нэвтрүүлэг ямар нэгэн наадмын ямар нэгэн номинацид нэр дэвшивэл заавал шагнал авна. Авахгүй гэж байгаа хүн байвал санасандаа барьчихъя хэхэ

Билгээ said...

Сайн уу, ямархуу нэвтрүүлэг болсон гэдэгтэй маргах хүн байхгүй байхаа.

Энэ 16 хүн одоо хаана хаана ажиллаж яваа вэ? уул нь гарчигийг чинь хараад тэр тухай бичсийн байх гэж бодсон.