Tuesday, December 23, 2008

Шинэ жил ба Хар нулимс. . .

Арван жилийн сурагч байхдаа Уран зохиолын хичээл дээр Цагаан сар ба Хар нулимс зохиолыг уншдаг байсан. Та бүхэн сайн санаж байгаа байх. Гэхдээ энэ зохиолыг тухайн үед нь уншиж хичээлдээ онц авч байсан бол штээ хэ хэ. За за энэ ч яахав. (Энэ зохиолын утгыг мэдэх хүмүүст миний бичих зүйл тэр утгаар нь биш зүгээр л нэрнээс нь л ишлэл авсан юм шүү)
Шинэ жил болоод ойрд хөл хөдөлгөөн ихтэй байна. Ажлынхаа заваар дэлгүүр орж шинэ жилийн бараа авах гэж гарсан биш бөглөрсөөр байгаад өдөр өнгөрчихлөө. Ямар ч их машин, ямар ч их хүн бэ. Бүгд л шинэ жилийн бэлэг, хувцас авсан хүмүүс. Уул нь энэ шинэ жил нээрээ баяр баярын дотроос хамгийн сайхан нь гэдэгтэй та санал нийлэх байх л даа. Гэхдээ манайхан баярыг дэндүүлээд байх шиг ээ. Нэг сонин жишээ байна. Жишээлбэл надад болсон явдал. Одоо ч гэсэн бас болж байна л даа.
Шинэ он гарах яг 15 хоногийн өмнөөс эхлэн би гэдэг хүн баахан шинэ жилд уригдана. Олон байгууллагын, хүрээллийн за тэгээд шалдар булдар ингэж явсаар нэг мэдэхэд 31 болж байгаа юм. Яг жинхэнэ баяр хийдэг 31-ний шөнө буюу он солигдох тэр мөчид ямар ч баяргүй зүгээр л нэг ядарсан ах ёууж байна. Учир нь аль эртнээс баярласны л гай. (Гэхдээ энэ явдал олон хүнд тохиолдож байгаа гэж би бодож байна хэ хэ. Эсвэл би ганцаараа тийм юм болов уу)
Зарим нэгэн залуус яаж ийгээд өр тавьж байгаад ч хамаагүй шинэ жилийг аятайхан өнгөрөөхийг хүсэх юм. Уул нь хүн болж төрсөн юм чинь нэгэн бодлын зөв ч бидний амьдрал нэгэн баяраар хэмжигддэг бил үү. Бас нэгэн асуулт. Юутай ч их л мөнгө урсаж байгаа харагдах юм. Албан бус тооцоогоор зөвхөн төрийн байгууллагад нэг жилийн шинэ жилээр 9 тэрбум орчим төгрөг зарлагддаг гэсэн шүү. Бас л тоо байгаа биз дээ аан. Ингээд бодохлоор бусад тоог нэмвэл бас л аан. Солиормоор.
Баярын хөлд үргэдэж Шинэ жил ба Хар нулимс болох олон гэр бүл байх юм. Яагаад энэ төр арга хэмжээ аваад энэ их хөрөнгийг зөв чиглүүлээд бүх нийтээр хэмнэлт хийлгэж болохгүй гэж. Үнэхээр ангийнх нь хүүхэд хамгийн сайхан юм өмсөөд найздаа гайхуулаад байвал авна гэж уйлдаг хүүхэд шиг амьдрал дээрээ хүн бүхэн л сайхан баярлах гэж хичээж байна. Сайхан баярыг сайхан энгийн байдлаар сайхан хийж бас болн биз дээ. Арай л их хөрөнгө урсаж байна. Нэг шөнийн дотор нэг байгууллага бараг бүтэн жилийнхээ бүх ажилчдын цалингаар наргиж байна.
2009 оны 01-р сарын 01. Амьдралын шинэ эхлэл. Ирэх жили бидний хувьд бүсээ чангалах жил гэсэн шүү. Эсвэл бид бүсээ чангалхаасаа өмнө сайн наргиж авах гээд байгаан болов уу.
За за бичсэн чинь сонин санагдчихлаа. Юутай ч сайхан баярлаарай. Хамгийн бага зардлаар, хамгийн их сэтгэл ханамжтайгаар шүү. Жинхэнэ баяр чинь 31-д юм билээ штээ уул нь.
JD

1 comment:

Anonymous said...

Ойлгох хүнд их өгүүлэмжтэй, их аятайхан бичсэн байна. Бодож байснаас их сайн гээч .. / Энэ одоо юу хэлчихвээ гэвээ. Хүнийн дотор хүн бас бий шүү. хэхэхэ/