Monday, December 29, 2008

Бид хүслийнхээ төлөө зовдог...

Хүн гэдэг амьтан (Би амьтан гэчихлээ битгий уурлаарай) энэ хорвоод мэндэлчихээд хэдхэн хором амьдрахдаа ямар их зүйлийг хүсдэг юм бэ? Буддагийн сургаальд хүн хүслийнхээ төлөө зовдог амьтан гэж бичжэ. Олон талаас нь бодлоо. Эртний Монголчууд тэнэгийн дотор уужуу гэж ярьдаг байсан. Нээрээ юм боддоггүй хүн тэгвэл их сайхан амьдардаг байхнээ гэж би бодлоо. Хэсэг бичилгүй бодож байгаад ирлээ. Бас биш ч юм шиг мөн ч юм шиг. Нөгөө Хүрлээгийн эргэлзээ шиг л юм болоод байна л даа. Хүн гэхдээ хүслийнхээ төлөө шаналж зовж амьдардаг гэж яг үнэн юм байна. Бид энэ хорвоод нэг машин, солих хувцас, тохирсон хоолоо идээд өөр юм бодохгүй яваад байхад амьдраад л байна. Тэгсэн чинь хэн нэгэнд ухаангүй дурлана. Тэгээд нөгөөх нь тоохгүй бол сэтгэлээр унаад шанлана. Ер нь шат шатандаа юм аа. Хэн нэгэн хүний аав хүүдээ дугуй аваад өгчихвөл дугуйгүй хүүхэд аав, ээжээсээ дугуй нэхэж бүхнийг зовооно. Өсөх идэр насандаа чадахгүй зүйлээ мөрөөдөж чадаагүйгээсээ болоод насан туршдаа шанлана. Ер нь л бид юу хүснэ түүнийхээ төлөө л шаналдаг амьтан юм байна.
Ингээд бодохлоор тэгээд би хүсэхгүй, мөрөөдөхгүй юм бол хүн гэж байгаад яах юм бэ гэж бодогдох юм. Ийм болохоор хүсэлдээ хязгаар тавьж хүрч чадах зүйл ээ хүсч амьдаръя яаршиг зүгээр. Хэ хэ.
JD

2 comments:

XChuluun said...

xexe tiim shu. nz n neg yum asuuy. xun amidrax gej iddeg uu? idex gej amidardag uu?

Anonymous said...

" Teaching of Buddha " гэдэг номыг уншиж байсан юм байна. Үнэхээр л хүний зовлон гэдэг бол хүний шунал юмаа гээд ойлгогдохоор биччихсэн байдаг юм. Бодоод байвал бас л ... Би хувьдаа алгуур бүхнийг шийдхийг хичээдэг. Хүчилдэггүй. Хүчилвэл энэ үлгэр давтах учираас. Өнөөдөр өолх юм болдогоороо д болно. Болоогүй бол болохгүй. Харин миний ирээдүй миний календар дээр бичсэнчлэн ажилуудаа хийгээд л явна. Яг энийг авна гээд шуначихвал л , .. Атаархахгүй, илүү харж билүү долоохгүй л бол болоо доо. Бусдийг би хийнэ ээ. Хүн болсонийх хийж яаддаг байх хэрэгтэй. Харин шунах, атаархах хэрэггүй. / Нэмээд баахан балайрчихлаа. хэ хэ хэ. Лаг бичдэг хүмүүсийн дэргэд ичих юм өө. /