Monday, August 11, 2008

Зүүд

Оройтож хоол идсэнийх тэр үү бүү мэд урьд шөнө би хар дарж зүүдэллээ. Муу машинаа унаад зуун хориос гүүр гарах санаатай явж байх юм. Тэгсэн чинь одоогийн энэ Жигүүр гранд, Өглөө хотхон барьсан байгаагийн энд нэг их том 12 давхар байшингийн карказ босгосон байх юм. Яг тэр үед тэр карказ нь доод хэсгээрээ цуурч ирсэнээ Энхтайвны гүүрэн дээр хөндлөн гулд унадаг байгаа. (Төсөөлж байгаа биз дээ. Яг л Америк кинон дээр гардаг шиг) Өөдөөс бөөн тоос шороо босоод л машин тэрэг сигналдаад бөөн юм боллоо. Миний урдаас нэг их том хэсэг карказны төмрүүд бууж ирээд машины цонх будаа. Тэгээд л зочоод сэрчихлээ.
Бодлоо. Энэ сайны ёоруу муугийн ёоруу. Монголын нийслэл Улаанбаатар хотоор дүүрэн эмх цэгцгүй байшин барьж байх юм. Шөнөжин том машин хөлхөлдөж шороо зөөнө. Өдөржин зам хааж карказ зутгана. Энэ их бүтээн байгуулалтыг хархаар Миний эх орны нийслэл үнэхээр их хөгжиж байна уу даа гэлтэй. Гэтэл бас л амьдрал хоёр талтай байх юм. (Ядуу нь үнэхээр ядуу байна. Аргаа олсон нь болж л байна. Сайхан байшин, сайн зам хөгжил бас биш юм байна. Харин хүн нь боловсролтой, эрүүл, сайхан байх нь л хөгжил юм шиг ээ)
Би санадаг юм даа. Манайх Богд Ар хорооолод байдаг юм. Би нэг жил л болж байна. Яг тэр үед хавар 5 сард эхэлсэн 16 давхар байшин зуны гурван сартай нийлээд за даа нэг 5 сарын дотор сууринаасаа эхлээд дуусч байхыг нь санадаг юм. Хурдан байгаа биз. Би блог дээрээ 5 сарын дотор нисээд л 20 бичлэг хийдэг тэгэхэд бүхэл бүтэн байшин тэгж хурдан босдог. Айлууд нь бүрэн өгөөгүй ханаа будаж байхад нь шкапаа чирээд хөлсөө дуслуулаад ороод ирдэг гэсэн. тэгээд найр хийж байхад нь эхнээсээ эвдэрч эхлэн биз дээ. Ингэхээр захиалагч нь шахдаг нөгөө хэд нь хийдэг. Уул нь хурдан шуурхай байгаа нь сайн ч бас л бодохоор.
Мэргэжлийн хяналт. Шинэ байрыг мэргэжлийн хяналт хүлээж аваад тэгээд оруулдаг. Ороход нь та энэ байрны эзэн мөн гэсэн гэрчилгээ буву үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг олгодог. Гэтэл Богд Ар хороололд тэр гэрчилгээгээ авсан айл нь цөөн гээд боддоо. Бас л аан. За та минь нэг өглөө босход би байшиндаа дарагдсан байвал нэг их битгий гайхаарай.
Яана даа. Дайны байдалд л байна даа. Аан. Ядаж байхад манай эх орон дөрвөн улиралтай. Дулаан цагт нь барьж шахах гэж бөөн юм болох юм аа. Байр авахгүй хүлээе гэхээр юмны үнэ өсөөд байх юм. Хэ хэ. Лайтай байгаа биз.
JD

6 comments:

Anonymous said...

Ай даа энэ ч бас асуудал шүү. Залуучууд бидний хувьд орон сууц чухал байдаг. Гэтэл одоогийн байшин барилгын байж байгааг хар л даа. Үхлээ бэлдэж байгаа юм шиг санагдаад байдагийн.

Anonymous said...

аймаарийн юмаа хүчтэйхэн газар хөдөлөхөд Улаанбаатарын тал нь алга болох байх даа гэж бодох юм. Мөн хэдий чинээ хурдан барина төдий чинээ гурилдаж бгаа даа ялангуяа хужаа нар бол... чиний блогийг сая л мэдлээ эхнээс нь дуустал нь уншлаа зарим үргэжлэл бий гэснээ хэзээ үргэжлүүлэх гэж байна даа хэхэ амжилт хүсье

gegeen said...

hehe, blogiig chini olsondoo bayartai baina. neg negniiheeree zochilj baitsgaaya. har darsan zuudiig dotnii hundee yarival muu muuhaig yorloson zuil ni lav tohiolddoggui, tsairdag gedeg shdee, gehdee medq ee.

bair savnii huvid nogoo Rober Kiyosaki chini sunstei gegddeg, hansh ni unasan baishing zoriud une hyamdruulj avah arga surtaldaad baisan shig sanahiin hehe. Morali ni elegdchihsen unshigchid bol ch Bogd-Ar-n baishinguudiig shuurch avaad l butsaaj tureeslene dee.

za baahan burav.

www.gegeen.com

Sugi said...

Сайн сайн барилгууд байгаа.Зүүд чинь сайныг зөгнөсөн гээд л бодох хэрэгтэй л дээ,Хүн гэдэг угаасаа сэтгэлийн амьтан шүү дээ,Угтаа бол аль болох юмны муу ч байсан сайн сайхан талыг нь харж сайн талруу нь ургуулан бодож байх нь зүйтэй юм шигээ,Сайн сайхан бүхнийг урин дуудаад л,Харин тэр Танай хороолол болон Эко-н энд тэнд барисан сүрхий нэртэй хотхонууд иргэдийн дунд ам муутай асуудалтай гэгдээд байдаг талтай шүү.Үүнийг би баттай хэлэе,хэхэ,Эртхэн зарж өөр юм бодсон нь дээр байхаа JD.

Dr. louis said...

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариарай. dr.louisclinic@gmail.com -ээр дамжуулан бид танд Бөөрнийхээ сайн дүнг санал болгож байна. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний эмнэлэгт яаралтай хэрэгтэй эсвэл +918704214690 or   dr.louisclinic@gmail.com
WhatsApp: +15172342545
Үнэ: $450,000usd

Miss lummom said...

Бид эрүүл мэндийн хувьд маш сайн нөхцөлд 800,000,00 долларын бөөрний донор авах шаардлагатай байгаа тул хандивын үйл ажиллагааг бүхэлд нь бүрэн хангаж, зохих ёсоор эмчилнэ. Эндээс бидэнтэй холбоо барина уу. whataspp дээр__254750078353.