Thursday, August 28, 2008

Баян Монголын Баян Монголчууд (Найруулаггүй сэтгэгдэл)

...Алтан амиараа дэнчин тавьж хамгаалж ирсэн болхоор ч тэр үү. Эсвэл үнэхээр хайртайдаа ч тэр үү. Монголчууд бид төрсөн нутаг, эх орноо чин сэтгэлээсээ хайрлаж, хамгаалж явдаг юм. Уул нь төрөөс үзүүлээд байгаа дэмжлэг, амьдраад байгаа орчноо хархаар хайр хүрээд байхаар зүйл нэг их харагдахгүй юм. Яахав би ингээд хэлчихвэл хэн нэгэн хүний дургүйг хүргэх л байх л даа. Яагаад би ингэж бичиж байгааг зарим нэгэн этгээд нь ч гадарлаж л байгаа. Харин зарим нэг нь ч огт төсөөлөх ч үгүй байгаа нь тодорхой. Ийгээд би юунд ингэх болсноо хүүрнэн өгүүлье.
Нэгдүгээр үзэгдэл:
Би анх нэгдүгээр ангид ордог тэр жил анх Ардчилал гэдэг энэ сайхан нийгэм үүссэн юм. Яг энэ мөчтэй зэрэгцэн миний бие бас өсөж байсан үе л дээ. Картын бараа гэж нэгэн зүйл эхэлж хүн бүхэнд айлын тоогоор гурил будаа авдаг байлаа. Яахав дээ шилжилтийн үе болоод ч тэр үү тарчиг байсан. Яг энэ мөчид буюу энэ үеийн хүүхдүүд одоо эргээд харахад бүгд ижилхэн нуруутай ер нь л намхан талын хүмүүс их байдаг нь бид их эргэлтийн золиос болсны шинж юм болов уу гэж миний бие дүгнэнэ. (Яагаад гэхээр тэр үед хоол нь гурил, мах, давс л байсан юм. Витамин гэдэг чинь мэдэхгүй нэгэн хэллэг байлаа штээ хэ хэ)
Хоёрдугаар үзэгдэл:
Ийгээд сургуульдаа сураад овоо хоёрдугаар ангиа төгсөх гэж байсан яг тэр жил юмдаг. Гэнэт Монгол бичиг үзэхгүй л бол болохгүй гээд манай ангийн хэдэн хүүхдийг хоморголон шинэ анги үүсгээд тэгээд зогсохгүй шууд дөрөвдүгээр ангид оруулаад хаядаг байгаа. За ёстой нэг элэгийн юм болсон доо. Ёстой нөгөө АСИ-ийн хэлдгээр боловсролын тероризмд өртсөн нь тэрээ. Хэ хэ. Ангийнхаа найзтай зүгээр нэг ширээнд сууж байгаад л жилийн дотор анги дэвшсэнээс болоод ах дүү болж байлаа штээ хэ хэ. Тэгээд абу ирэв. Сабу абаб гээд л хэ хэ.
Гуравдугаар үзэгдэл:
Ийгээд тавдугаар ангидаа ороод овоо явж байсан чинь гэнэт Англи хэл үзэхгүй л бол үхэр тэнэг гээд Англи хэлний багш Америкаас ирлээ. Нэг өндөр Орос шиг нөхөр ирээд А, В, С гээд л зааж гарлаа. Овоо сурлаа. Нөгөөх чинь харин жил болоод дараа жил ирдэггүй ээ. Тэгсэн дахиад нэг багш ирээд дахиад л нөгөө багшийн заасан хичээлийг заалаа. Хэ хэ. Дахиад л суулаа. сурлаа. Хоёр удаа үсэглэлийн баяр хийдэг байгаа. Хэ хэ. Долдугаар ангид ордог тэр жил юм даа нөгөө багш бас л байдаггүй ээ. Хэ хэ. Дахиад нэг Ази царайтай эрлийз нэг гар ирсэн. Тэгсэн дахиад үсэг заасан гээд бод доо. Ёоо. Больж үхье. Дахиад суухгүй гээд орос хэлний групт орлоо. Ийгээд арван жилдээ орос ч үгүй. Англи ч үгүй төгслөөдөө.
Дөрөвдүгээр үзэгдэл:
Их сургуульд орлоо. Тэр жил яагаад ч бүү мэд ер нь л нийтээрээ хуулийн сургууль, эдийн засгийн сургуульд ордог байлаа штээ. Би ч яахав бусдын жишгээр Хуулийн сургуульд орж дөрвөн жил сураад ажилгүй олон хуульдийн нэг нь болж төгссөн юм даа. Яахав дээ надаас өөр аятайхан сэргэлэн ч юм уу, эсвэл ухаантай. Эсвэл хичээлдээ сайн хүүхэд байсан бол ажилд орчих л байсан байх л даа. Даанч би чадаагүй.
Тавдугаар үзэгдэл:
Сургууль төгсдөг яг тэр жил харин сонгууль болоод би гэдэг хүн анх удаагаа сонгуульд явлаа. Хэ хэ. Ёстой нэг үзүүлж өгсөн дөө. Ху намд ёстой нэг навс ялагдаад ирсэн. Ийгээд азаар тэнэг хүнийг тэнгэр харна гэдэг шиг Улс Төрийн Боловсролын Академид ажилд орлоо. За даа. Бурхан л ивээсэн байх. Энэ байгууллагад ч үгүй мөн их зүйл сурсан юм шүү.
Дүгнэлт:
Өнгөрсөн түүхээ дүгнээд нэг харсан чинь ерөөсөө олигтой юм гарсангүй ээ. Яг тэр ажилд орох процесс нь бол надаас биш л дээ. Би танилгүй байсан юм. Анги дэвшсэн нь боловсролын яамны туршилт болсон юм. Англи хэл үзсэн нь ч мөн адил сайн дурынхний цагийг нөхцөөсөн юм. Их сургуульд мэргэжил сонгосон нь мэдээлэл муутайгаас хуульч л болбол алаад өгнө гэж ойлгодогт байсан юм. Энэ бүхэн бол үндсэндээ бүх зүйл болохгүй байсан л гэсэн үг юм л даа. Одоо хүн ингэж туршигдаж, азаа үзэж, мэдэхгүй зүйлээ сонгож амьдарч хэзээ ч болохгүй ээ. Бид чинь Баянмонголын Баянмонголчууд юм шүү дээ. Би яг эхэн хэсэгт нь дурдсан. Бидний өвөг дээдэс биднийг хүний зэрэгтэй амьдарч, Дэлхийн иргэдээс хэзээ ч дутхааргүйгээр сайхан амьдрах ёстой л гэж хүсэж байсан нь тодорхой. Гэтэл бид.
Одоо энэ бүхэнд цэг тавих цаг нь болжээ. Газар доороо Дэлхийн хүн амын хэрэгцээ болсон түүхий эд, баялагтай улс цөөхөн. Энэ их баялагаасаа болж ядуурсан орон ч бий, бас баяжсан орон ч бий. Яагаад бид заавал ядурсан орны замаар явах гээд байгаа юм бэ. Бидэнд энэ бүх зүйлд цэг тавихад эдийн засгийн маш их хөшүүрэг л хэрэгтэй. Иймийн учир өвгөдийн үлдээсэн баялагийг зөв замаар ашиглаж, эх орондоо эзний ёсоор хандах цаг болжээ.
Монгол төр хүнээ тоолохдоо мөнгө төлдөг байсан бол Баянмонгол корпораци байгуулагдаж иргэн бүр энэ их баялагийн эзэн болох цагт төрдөө тоолуулах гэж иргэн нь жагсдаг болно оо. Монгол улсын иргэн болох гэж харууд, шарууд, улаанууд хүсдэг, мөрөөддөг болно оо. Монголын хилийг нэвтрэх гэж оролдоод тэд хар тамга даруулдаг болно.
Монгол хүн харин Дэлхийн сайхан орнуудад амардаг, жинхэнэ хүний ёсоор амьдарч, жинхэнэ амьдын жаргалыг эдэлдэг болно.
Яг зүйлийн эхлэл дээр бид ирээд байгаа. Монгол залуу хүний мөрөөдөл бол нэг өрөө байр, нэг машин биш гэдэгт би итгэдэг. (Гэхдээ амьдрал дээрээ одоо тийм байгаа л даа. Хэсэгхэн тасарцан хэдийнх нь хувьд бол өөр л байх л даа тээ)
JD

2 comments:

Bujidmaa.Ts said...
This comment has been removed by the author.
Bujidmaa.Ts said...

Tyylsan amidralaa ergen dursahdaa gerel gegeetei talaas ni bas bicheesei gej khusej baina. Khunii amidrald olon zuil tokhiokh bolovch ter bukhend gerel gegee, bayar baysgalan aldaj bolohgui bolomj baidag gej bi boddog. Kharin suuliin kheseg chini mash ikh taalagdlaa. Mongol hun tansag amidrakh estoi.