Tuesday, August 26, 2008

Та нарт баярлалаа. . .

Баярлалаа. Энэ үг яагаад ч юм хүн бүхэнд эрч хүч бэлэглэдэг. Бас аз жаргал өгдөг юм байна. Мөн талархал ч болдог юм байна. Би одоогоос хэдхэн жилийн өмнө "Глобал Удирдагч" гэж сайхан байгууллагад найз нартайгааа мөр зэрэгцэн ажиллаж эхэлсэн юм. Өнгөрсөн хугацаанд Ц.Жадамбаа гэдэг хүнийг өөрийгөө таних боломжийг нь олгож, нийгэмд таниулж, мөн хамт олонтой болгож өгсөн та нартаа буюу багийнхандаа баярлалаа. Тийм ээ би одоо эргээд харахад миний хамт олон их сайхан эрчтэй цоглог залуус байсан. (Хэ хэ одоо ч гэсэн байгаа шүү)

Анх "Гэрэл" төвийн хоёр давхарт өрөөний дундах нарийн заалыг оффис болгон засаад нар үзэхгүй өдөр шөнөгүй ажиллаж байхдаа ирээдүйд хүрэх хар зургаа бид толгойдоо төсөөлөн аз жаргалтай ажиллаж байсан юм шүү. Бид жинхэнэ залуу хүний эрчээр ажиллаж маш богино хугацаанд амжилтанд хүрч энэ байгууллагын нэрийг өндөрт өргөж чадсан. Энэ бол миний хувьд том их сургууль төгссөн хэмжээний мэдлэг, туршлагыг өгч чадсан.

Олон Монгол залуусыг мөрөөдөлдөө хүрэхэд нь туслаж, мөн тэдний амьдралд их хувь нэмэр оруулах үйлсэд хамтран зүтгэж байсандаа би баяртай байдаг юм. Бид бэрхшээл бүрийг хамтдаа туулж байсан тэр мөчүүд бол энэ амьдралд эргэн олдохгүй аз жаргалтай мөчүүдийн минь нэгээхэн хэсэг болж өнгөрсөн.

Та нартаа баярлалаа. . . Хамтран ажиллаж байсан багийн гишүүддээ амжилт хүсье. Та бүхний минь ажил үйлс нь үргэлжид гэрэлтэж, хийсэн ажил бүхэн тань бүтэмжтэй байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

JD чинь. . .

1 comment:

Bujidmaa.Ts said...

Ene chini kharin goe bichleg baina. Ta nar mundag um aa. Ylam tsaashaa osokh bolno oo ta nar shig zalyys mongoliin ireeduig khotlokh bolno. gehdee sanaa zovoodog zuil ni khun bur ta nar shig ooriigoo daichilj ajillakhgui bna daa. Mongoliin zaluuchuudiig sereekh khuch kheregtei. Ter ni uy baij bolokh ve.