Thursday, August 21, 2008

Гаргүй хүн. . .

Түүний нэрийг хэн гэдгийг би сайн мэдэхгүй. . .
Хааяа нэг хооллох гээд төв номын сангийн тэр хэсгээр явахаар хоёр гаргүй нэгэн бидний нэршсэнээр архичин байрын залуу гадны хүнээс хоол, мөнгө гуйгаад гүйж байх юм. Азгүй тэр залуу яагаад гаргүй болсныг би хэлж мэдэхгүй ч хархаар зүрх минь шархирах юм. Одоо ч гэсэн энэ зүйлийг бичиж суухад өөрийн эрхгүй зүрх минь өвдөж байна.
Монголчууд бид 2,6 саяуулахнаа хэмээн ярилцдаг. Гэтэл тэдэн дотор ийм золгүй нэгэн олон байгаа. Яах вэ тэр залуу архичин л байх. Яагаад архи уугаад байгааг нь хэн ч ойлгохгүй, бас мэдэхгүй. Мэдхийг ч хүсэхгүй. Таарвал холуур явж, дөхвөл хөөх хүн захаас аваад мундахгүй.
Энэ бол энгийн нэгэн дүр зураг болоод удаж дээ. Уул нь болдогсон бол тэр залууг нэг удаа сайхан усанд оруулаад шинэ хувцас авч өгөөд нэг сайхан хоолонд оруулчих юмсан даа. Мэдээж тэр ханталаа сайхан хооллож чадалгүй олон л жил болсон байгаа. Хэн нэгэн архичин найзынхаа гараас үмх хоол, балаг архи ууж энэ хатуу хорвоог туулж яваа байх даа.
Сэтгэл өвдөөд байна. Яагаад амьдрал өдөр, шөнө шиг байдаг юм бэ. Яагаад бид энэ дэлхий дээр цаг хугацааны хувьд зөрүүтэй ирсэн ч нэгэн хананы наана цаана өөр өөрөөр амьдрах ёстой юм бэ?
Болохгүй зүйл гэж хорвоод байдаггүй гэж ярьдаг ч болгоё гэсэн ч хорвоогийн хатууд дийлдэж яваа нэгнийг харахад өөрийн эрхгүй зүрх өвдөх юм. Бид хоёр хөлтэй, хоёр гартай хэрнээ арчаагүй явж байгаа хүнийг ихээр өрөвддөг. Тэгвэл тэр гаргүй залууг гудамжинд суугаад өрөвдөлтэй царайлах тэр дүр зураг үнэхээр их зүйл бодогдуулж байна.
Бид яах вэ бензины үнэ нэмэгдчихлээ амьдрал хэцүү байна гэж шаналж байна. Гэхдээ бид мөр бүтэн хүмүүс болгоод л амьдрана. Харин тэр гаргүй залуу өвөл нь даарна. Хэн ч түүнийг оромжноосоо гарахад нь хувцаслахгүй. Хэн ч түүнд аяга халуун цай хийж өгөхгүй. Хэн ч түүнийг тоохгүй. Нохой ч гэсэн хөлөөрөө гүйгээд амаараа хоолоо зохицуулаад идчихдэг. Харин түүнд энэ бүх зүйл л өгүүлэгдэх юм.
Одоогоос нэг жилийн өмнө нэгэн өвлийн шөнө юмдаг хонх дуугараад тэгээд авсан чинь жаахан хоёр хүүхэд ахаа өлсөж үхлээ идэх юм өгөөч гэж гуйж байсан юм. Өөрийн эрхгүй нулмис гарах шахсан. Хэн гэдэг хүний хэн гэдэг тэр үрс яагаад шөнөөр хоол гуйгаад гүйх болов. Амьдрал жинхэнэ утгаараа ийм л байгаа.
Хоёр хоногийн өмнө бэлтгэл хийчихээд гараад дэлгүүр орсон жижигхэн хөөрхөн 4 хүүхэд ахаа талхны мөнгө хайрлаач гээд сууж байсан юм. Гарахдаа жаахан талх, хиам аваад зүсүүлээд өгсөн чинь дайраад л идээд дуусгасан. Үүний дараа би нэгэн бодол төрсөн юм. Энэ бол би тэр өдрөөс орлогийнхоо арван хувийг тусгай данс нээгээд байнга хуримтлал үүсгээд тэр мөнгөөрөө тэдэнд жаахан ч болтугай тус нэмэр болох ажил хийе гэж шийдсэн юм аа. Яагаад гэдэг ганцхан л зүйл хэлье. Та нас дээр гараад гадаа нарлаж суухад чинь нөгөө талх гуйж байсан тэр хүүхэд насанд хүрчихсэн турба бариад танай хүүхдийг айлгаж зогсох вий. Харин та тэр үед. . .
Үйлдэл бүхэн сайн зүйлийн эхлэл байх болтугай.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
JD

2 comments:

Anonymous said...

tiim shuu uneheer bodoj yavdag hunduur sedviin talaar bichjee minii bodloor manaihand neg iim dutagdal bn
negen saihan nertei asramjiin gazart hun buhen tuslaad bdag busdiig n haydag tegeed nuguu hen ch tusaldaggui asramjiin gazariin huuhduud aimaar hetsuu bsan ch tendee bgaad l bdag nuguu hun buhen tusladag asramj n bolohoor bagsh n tuslamjaa ideed huuhduud n orgood bdag ene sanaagaa ajil bolgovol hamgiin turuund demjij tuslana heregtei gej uzvel hamtarch ajillahad belen shuu

Anonymous said...

Unexeer saixan setgel bna shuu. BId chini xeduulxene mortloo xeden sayaad um shig l neg negiigee ad uzej zuxej baix um . Adilxan xun sh dee. Bi saixan baixad neg ni muuxai baix ni amidraliin jam xedii ch bid chini adilxan xun gedeg utgaaraa xundetegeltei setgeltei xandax yostoi sh dee. Xen negen ni garaas ni atgan uram xairlaxad ter zaluu ter xuuxduuded xichneen ix erch xuch, uram zorig, itgel xairlax bol?