Wednesday, August 6, 2008

Явчихаад ирлээ. . . Азаар таарсангүй ээ. хэ хэ. . .

Зээ.
Өнөөдрийн энэ сайхан өдрийг өлзийтэй сайн өдөр гэж. Сарын сайныг саатан хүлээж, өдрийн сайныг өнжин хүлээж хэ хэ. Найранд яваад ирсэн чинь ийм болчихжээ.
За тэгээд хэд хоног хотоосоо гараад явчихаад ирсэн чинь нэг л их удаан яваад ирсэн хүн шиг санагдаад байх юм. Уул нь бодхоор 5 хоног болж байдаг. Санахаар хэдэн сарын юм санагдаад байх юм хэ хэ.
Ах дүү нарынхаа найранд яваад ирлээ. Азаар нөгөө айгаад байсан зүйл болсонгүй ээ. Ямартай ч сайхан наадам болсон. Анх сарын өмнө нэг хальт очиход сайхан зун болж байсан чинь сая очсон чинь ногоо нь хатаад жоохон халуун байлаа. Наадамчид их сайхан болсон гэж дүгнэж байсан. Соёолон морь за даа нэг 82 мордлоо. Хязаалан 87 мордлоо доо. Ёстой нэг соёолонгийн тоосонд нэвширтлээ орлоо штээ. (Амандаа шороо амтагдтал л дагсан. Энэ жил ч алаад өгөх байх аа хэ хэ)
Хамаатнууд их олон болсон юм байна аа. Залуучууд настайчууд гэж хуваагдаадмтанилцах ажиллагаа хийсэн л дээ. Тэгсэн чинь гарууд аан 87-91 оныхон, тэгээд дээшээ, Түүнээс доошоо гээд явж өгсөн.
Бөх нь зөвхөн ургийнхаа дунд болоод зодог, шуудаг гэдгийг чинь анх удаагаа өмсөөд барилдлаа штээ. Бие бариад ёстой нэг ноцолдож байхад болохоор чөлөөтэй сайхан хувцас юм билээ. Зун бол өмсөөд гудамжаар салхи татуулж баймаар сэрүүхэн юм билээ. Даанч зөвхөн барилдахад л өмсөх юм даа. Эхний даваагаа нэг жоохон хүүхэдтэй таараад хүчээр дараад (мэх энэ тэр бол байхгүй штээ. хэ хэ. Хүчээр л дарсан). Хоёрын даваанд нэг арай өндөр эгчийнхээ хүүтэй таараад загнаж байгаад унагаагаад гурвын даваад үнэхээр хүчин мөхөсдсөн дөө хөөрхий. Бэлтгэл хангагч хотоос аваад явсан чинь яг тэр үед араар явж байгаад надад олигтой зөвлөгөө өгөөгүйн улмаас унасан даа. Сайхан наадам боллоо штээ. Унах чинь бас л эвгүй юм билээ. Намайг дэгээдээд унагаачихсан Л даа. Яалт ч байгаагаагүй. Би чинь 2 л хөлтэй болхоос ямар гуравтай биш. хэ хэ
За тэгээд өөр сонин сайхан гэвэл. Өөр ч дуулгах сонин сайхан нь цөөхөн байсан юм байна аа. Бусад нь тэгээд дотоод асуудал юм байна. Өө нээрээ мартах шахлаа миний нэр дээр хоёр насны морь мордуулсан. Соёолон хар морь нь 24-т орсон. Хязаалан шарга үрээ нь доогуур орсон юм байна. Гэхдээ л морь мордуулана гэдэг сайхан байсан шүү.
Нутгаасаа гараад явахад өөрийн эрхгүй нулмис унаж байсан. Мэдээж би дахин очтолоо их удах байхаа. Намхан ч гэсэн миний нутгийн уул наддаа үнэхээр өндөр дээд хайрхан юм билээ.
Санан санан бодоход
Саравчлан саравчлан хармаараа
Нүдний хараа сунгасан
Миний нутаг сайхан даа.
Уураг барьсан адучин
Уртын дуу аялаастай
Даамай сайхан хүлгээрээ
Давхин туулмаар нутаг юм аа
JD

2 comments:

Anonymous said...

goy yumaa urgiin naadam gegch n ug n ih heregtei l naadam yum bgaan nutagtaa hariad irsen huu odoo ajillana gej uzuulj uguh biz deeee amjilt husey aa nutgiinhaa talaar iluu delgerengui sonirholtoi bichleg oruulaarai

Anonymous said...

goy yumaa urgiin naadam gegch n ug n ih heregtei l naadam yum bgaan nutagtaa hariad irsen huu odoo ajillana gej uzuulj uguh biz deeee amjilt husey aa nutgiinhaa talaar iluu delgerengui sonirholtoi bichleg oruulaarai