Monday, January 12, 2009

Өнөөдөр баярын өдөр. . .

Сайн уу найзуудаа. Баярын өдөр гэхээр Баяр сайд санаанд буугаад Баяр сайдын өдөр гэж байгаа юм шиг л санагдаад байх юм. 2009 оны 01-р сарын 13. Энэ өдөр бол Монгол Улсын анхны Ардчилсан Үндсэн хууль батлагдсан өдөр. Энэ хуулийн үг бүр нь хүний эрхийн төлөө, чинээлэг амьдралын төлөө, эрх зүйт нийгмийн төлөө байдаг юм. Энэ хуулийг хуульчидаас гадна хуулийн хүрээнд амьдарч байгаа иргэн бүр мэдэх ёстой. Гэвч бид энэ үндсэн хуулийнхаа өөрт хэрэгтэй нэг ч заалтыг өдий хүртэл мэдэхгүй яваа нь бидний буруу юу харин энэ ... буруу юу. Бас л бодмоор.
Анх энэ Үндсэн хуулийг бүтээж байсан түүхийг би нэг удаа Чимид багшаас сонсож байсан юм. Үнэхээр өөрийн эрхгүй л бахархах, бишрэх сэтгэл төрдөг юм билээ. Эх орны тухай ярих бүрт бид сэтгэлдээ бүтээсэн хий хоосон мөрөөдлөөр омогшидог. Харин би бодохнээ бидний омогшил энэ үед бол бид Азийн жишиг Ардчиллын орон болох тэр замыг нээсэн энэ гайхамшигт хуулиараа омогшихсон. Бид үгээ хэлдэг, үзэл бодлоо илэрхийлдэг. Хэний ч нөлөөнд автахгүйгээр эрх чөлөөт нийгэмд амьдарч байгаадаа азтай хүмүүсийн нэг юм аа.
Тийм ээ энэ үндсэн хууль батлагдсан тэр өдрөөс эхлэн энэ улс улсын дайтай улс болсон юм шүү. Бид өнөөдөр хэн нэгэн хүнийг тогтоолоор баривчлахад үндэслэлгүй хэмээн жагсах эрхтэй, зүрхтэй болсон. Бид хэн нэгэн харийн иргэнтэй бизнес хийж, гэрлэж, зорчиж, зочилж байх эрхтэй болсон. Дэлхийн аль ч улсад алтан соёмбо бүхий үнэмлэхээрээ өөрийн нэрийг дурсган аялах, хөгжих, сурах эрхтэй болсон. Бидний АЛДАХААС АЙДАГ бүх зүйл энэ хуулиас эхэлжээ.
Энэхүү хуулийг дагмой, биширмой, шүтмой.
JD

3 comments:

Г.Ганбат said...

Тиймээ бидний баярын өдөр. Орчин цагийн хүний нийгмийн жишгээр амьдрах боломжоо баталгаажуулсан түүхт өдөр.

PS: Бичвэр бүрт чинь хэхэ их байх юм аа. Заримдаа зохих юм, заримдаа зохихгүй юм.

XChuluun said...

хуулиа мэдэхгүй нь хэн хэнийх нь буруулдаа. гэхдээ аливаа зүйлийг заавал улс төржүүлээд яахавдээ гэж. Чамд ч бас баярын мэнд найзаа

Anonymous said...

Таньд ч бас баярын мэнд!!!
"МОНГОЛ ГОЛОМТ ҮЕИЙН ҮЕД МАНДАН БАДРАГ"