Wednesday, January 21, 2009

Амиа хорлох шалтгаан гэж үү. . .

...Болох байх гэж бодоод л зээл хийгээ биз дээ. Хэн ийм зүйл болно гэж бодох вэ дээ тээ. Та сонин харсан уу зээлээсээ болоод аиа хорлож байгаа хүн маш олон болж байна гэнэ. Тэд бодохдоо за яаж ийж байгаад болно гэж бодоод л зээлээд байсан бололтой. Тэгсэн чинь гэнэт хямраад мах хүн авахаа байгаад, арьсны үнэ унаад юун яасан нөгөө их төгрөг болсон бололтой. Ийгээд нөгөө зээлээ төлөх гэсэн чинь чадахаа байжээ. Гэнэт нэг өглөө гадаа нь хэдэн цагдаа, банкны төлөөлөгч бас бус хүн ирээд хамаг малыг нь тоолоод туугаад явчихаж. Малаа өгсөн ч өр нь дууссангүй ээ. Банкны хүү бас жаахан төлбөрийн үлдэгдэл. Аргаа барсан хөөрхий амиа хорлохоор шийджээ. Ард эхнэр хүүхэд. Амьдрал ямар хатуу юм бэ? Энэ хүнийг амиа хорлох хүртэл ямар төлөвлөгөөгүй амьдарсан нь чиний хохь гэх үү эсвэл. Надад бол олон л зүйл бодогдоод байна. Яалтай ч билээ дээ. Би харамсаад байна. Хайран амь. Улсаас хэдэн тэр бумаар идчээд инээгээд явж байхад банкнаас 500,000 төг зээлчээд амиа егүүтгэж байгаа тэр хүн тэнэг үү эсвэл. . .

2 comments:

Anonymous said...

Мэдэхгүй юм даа. Авсан хойно өгч л таарна. Тэглээ гээд амиа хорлоод үхэж, үрэгдээд байгаа нь сэтгэлийн хат тэвчээр гэдэг зүйлээр хэмжигдэх ч юм уу? гээд л... аль өнцгөөс нь харна тэгэж л тайлбарлана байх даа. Тэгэхдээ аливаа зүйлийг хэзээ ч нэг хүн онолдож чадахгүйгээс хойш хүн бүр л өөр өөрийн дүгнэлт өгнө байх. Төр засгийн буруу юу, түмэн олны буруу юу гэх мэт... Одоо ч өөрөө өөртөө л найддаг болсон цаг бус уу? Таргалаж үхнэ үү, турж үхнэ үү өөрийн л шийдэх хэрэг. Тэртээ тэргүй шудрага бус нийгэм. Алхам тутмын шудрага бусын өмнөөс бухимдахаа болиод нүдэн балай чихэн дүлий явдаг болсон. Уг нь ч буруу гэдгийг нь мэдэж л байгаа юм. Бултаараа буруушаагаад явчих хэрэгтэйм байгаамшд. Даанч мань мэт шиг зусарчид олширч дээ. Амьдрах арга ухаан гэж... За юу ч биччив дээ тархинд хуралдсан түг түмэн бодлын хэсэг хэлтийрхийг үхрийн бөөрний үлгэр шиг нийлүүлж цацсаныг өршөөн нигүүлсмой. http://obod.blogmn.net/19427/ шагайгаад гараарай хө. Бас л сонин санагдсан. Чиний энэ бичлэгтэй төстэй ч юм шиг.

Дүүрнээ said...

томчууд чадах ядахаараа идэж уугаад л сайхан явж чадаад байхад наана нь энгийн иргэд хэдхэн төгрөгний өрнөөс болоод амь насаа үрэн таран хийтлээ санаа зовоод байгаамуудаа