Sunday, January 25, 2009

Даваа гарагийн өглөөний мэнд. . .

Юутай ч хорвоогийн өдөр хоногууд өнгөрч нэгэн Даваа гарагийн өглөөтэй золголоо. Өглөө ажилдаа ирээд сурсан зангаараа мэссэнжерт байгаа найз нартаа уриалга болон мэндчилгээгээ явуулчихаад блогоо ухлаа. Нилээн хэдэн сэтгэгдэл иржээ. Тэр дунд Баабар гэсэн нэртэй 2 сэтгэгдэл байна аа. Нээрээ нийтлэлч Баабар ах орж ирсэн юм биш байгаадаа л гэж дотроо бодлоо. (Би гэхдээ энэ хүний нийтлэлээс олон зүйлийг ухаардаг юм шүү. Бас л аугаа шүү) Тэгснээ тэр их завгүй хүн ингээд сонирхогчдын блог энэ тэрээр хэсээд явж байхгүй л биз дээ гэж бодов. За энэ ч яахав. Сэтгэгдэлээ бичээд үлдээх нь тухайн хүний сонирхлын л асуудал. Надад хэрэгтэй юм байвал харин ч нэг өөртөө тусгаад авна шүү гэж. Найзуудаа энэ утаа гэдэг зүйлийг ярьсаар байгаад сүүлдээ утгаа алдаад одоо бүр сонин биш болж байна аа. (хэ хэ) Ийгээд би сонин биш болж байгаа хэдэн зүйлийг сийрүүлэн бичье.
1. Утаа гэдгийг ярьсаар байгаа утгаа алдаад сонин биш боллоо.
2. Авилгал гэдгийг ярьсаар байгаад адаг сүүлдээ бас сонин биш боллоо.
3. Өдөр бүр ТВ-ээр хэн нэгэн албан тушаалтан, хэн нэгэн хамгаалагч, оюутан хүүхэд шоронд орохыг харсаар байгаад шоронд орох нь сонин биш боллоо.
4. Эдийн засгийн хямрал гэдгийг ярьсаар байгаад одоо бүүр сонин биш боллоо.
5. Энд тэнд 7.1-нд буудуулсан, алуулсан гэдэг мэдээлэл харсаар байгаад одоо бүр сонин биш боллоо.
6. Замын бөглөрлөөр өдөржин явсаар байгаад замын бөглөрөл сонин биш боллоо.
7. Залуус дэндүү их шоудаж байна гэж сүүлийн 5 жил яриад одоо бүр сонин биш боллоо. За ингээд бичээд байвал сонин биш зүйл их болжээ. Одоо тэгэхээр сонин юм бидэнд юу үлдэв ээ.
Өө нээрээ тийм өнгөрсөн жилээс эхлэсэн энэ цагаан сарын маргаан сүүлдээ бүр сонин биш болоод хүмүүс аль аль талд нь ороод яахав гээд хоёр шинэлэх нь сонин биш боллоо. Дээр Аргодвол 3 шинэлэх нь бүр сонин биш болжээ.
Манайхаан энэ их сонин биш дунд чинь жинхэнэ сонин зүйлүүд, анхаарах зүйлүүд яваад л байх юм даа. Сонин, анхаарах зүйлийг сонин биш болгочихлоор сүүлдээ сонин биш болчихдог юм байна. Засгийн газар огцрох гэж байна гэж сар яриад нэг их сонин биш болчихоор нь л огцруулчхийн. Бензин нэмэгдэх гэж байна гэж сар яриад л тэгээд сонин биш болчихоор нь л нэмчихийн.
Ингэж байгаад нэг өдөр энэ улс хятадтай нийлэхнээ гэж сар шуугиад сонин биш болхоор нь аваачаад зөөлөн нийлүүлчих вий дээ.
JD

2 comments:

Дүүрнээ said...

надад сонин юм гарч ирсээн би гэдэг хүн онц авсаар байгаад сайн авах үнэн сонирхолтой байдаг болж гээд байхгүй юу хохо

Дүүрнээ said...

хятадтай нийлэх ч сонин биш болкуу байхоо