Thursday, January 22, 2009

Мэдээлэл аваад байгаа ч гэсэн гайхаад байх юм. . .

Сонин болон бусад хэлбэрээр мэдээлэл бол байнга аваад байхад л гайхаад байх юм. Ойрын хэдэн жил чинь юу ч болоод байна даа. Сам. Отгонбаяр хархад бол сайхан ах байсан. Гэтэл яасан ял авчихлаа. Гэхдээ авсан нь үндэслэлтэй. За тэгээд цаашаа явъя. Одоо хэд хэдэн гишүүд бас ял авна л гэнэ тэднийг яллах ёстой л гэнэ. Таарсан хүн болгон, энэ тухай ярьсан хүн болгон л муусайн луйварчид хохь чинь л гэх юм. Мэдээж гэмт хэрэг хийсэн хүн болгон хуулийн өмнө хариуцлага хүлээх нь бол зүйн хэрэг. Гэхдээ өмнө нь ингэж их хүн шоронг дүүргэж байгаагүй болхоор л гайхаад байх юм. 2008 онд маш олон шорон шинээр барьсан. Шинээр шорон барихад дараа жилдээ маш хурдан дүүрдэг гэсэн бичигдээгүй нэгэн хууль байдаг гэсэн. Эсвэл тэр муу ёор нь зүйрлээ юу. Юутай ч хэрэг хийсэн хүнийх нь төлөө биш ч хэвлэл мэдээллээр байнга тэр ч ингэж шоронд орлоо, энэ ч ингэж баригдлаа гээд сонсохоор одоо дотор муухайраад байх юм. Юу л болох гээд байна даа. . .
JD

7 comments:

XChuluun said...

minii bodloor manaixan er n dandaa l yumiig uls torjuuleed baidag bolson. bux yumiig uls tortei xolboj oilgodog. xund itgexee baisan yum shig baigaan.

UJ said...

Үл мэдэх гээд үл мэдэхийн зураг хайгаад явжаагаад блогруу чэн ороод ирлээ. Блогмн дээр байсан алга болцымааа ийшээ урвацийм бий вий гэсссс хэхэ.

Бичлэгнэээс тэс хөндлөн сэтгэгдэл үлдээчлээ уучлаарай ;).

Anonymous said...

Хэрэг хийсэн хүн шоронд орох нь зүйн хэрэг шүү дээ дүү минь.

Миний чиний өгсөн татварын мөнгийг хулгайлсан нь батлагдсан юм чинь орохгүй яахын.

Чи харин тийм юмнаас хол яваарай. Мөнгө идэхгүй зүгээр урдах ажлаа хийж болно биз дээ.

Хана хүртэл нүдтэй чихтэй байдаг юм. Чамайг ч бас харж хандаж яваа хананы цаадах хүмүүс байдаг юм шүү.

Хэрэв чи эдийн засгийн сонирхолоор улс төр ярьж, нам мам гэж яваа бол эртхэн больсон нь дээр.

Англи хэлээ заагаал байж байхад чамд хавааск.

Намайг хар. Зүгээр амьдарч байгаа биз дээ.

A.Амарсайхан said...

Ха ха

Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнэ ээ гэж.

Unknown said...

Саяхан нэг танилтайгаа томчуудын талаар ярьж суусан юм. Гэтэл танил маань тэднийг өөрсөддөө зориулж тансаг зэрэглэлийн шорон барьсан гэнэ... гээд л авна билээ. Үнэн худлыг нь ч мэдэхгүй л юм. Тэднээс шорон орондоо ороод эхлэсэн бол эхлэсэн бол тэрнийгээ мэдээд барьсан байх магадлалтай. Цуурхал тархсан л бол сэжүүр байсаан л гэсэн үг гэж би боддог юм. Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ гэдэг дээ.

Anonymous said...

Сайхан цуурдаг бор шувууны ангаахай байна даа.

Дүүрнээ said...

арай ч үгүй байлгүй дээ санал нийлж байна...