Thursday, June 12, 2008

Ааваа

Хорвоод хүн анх үүсэх үйлдэлд аав гэдэг хүн анхадгч мэт. Харин тэр аав гэдэг хүн яагаад зарим нэгэнд байдаггүй юм бэ? Би сая найзынхаа блогруу орсон чинь аавуудын өдөр болох гэж байгааг тохиолдуулан аавынхаа тухай дурсжээ. Тэрээр мөн аавынхаа зургийг байрлуулжээ.
Надад бурхан мэдээж аав заяасан л байх. Харин би ааваа гэж хэлэх, өмөөрүүлэх, бас зэмлүүлэх хувьгүй төржээ. Арван жилд байхад аавгүй хүний толгой том гэхэд толинд байнга толгойгоо хардаг байж билээ. (Дотор минь зуурч байна)
Харин одоо надад өөрийнхөө түүхийг давтах бус үлгэрлэх түүх үлджээ. Хүүхдийнхээ хайртай аав, ханийнхаа хайртай хань байх. Ямартай ч бурхнаас надад заяасан аавынхаа зүсийг үл үзсэн ч хайрт аавдаа баярын мэнд хүргье. Ааваа би таныг олон жил хүлээсэн шүү.
Хүүгээс нь. . .

4 comments:

Anonymous said...

Horwoogiin Buh aawuudad zoriulan suwarga buteehed oroltsoh uu? Mon Horwoogiin Buh eejuuded zoriulsan gerelt suwarga. iim zuil hiihiig bi mash ih husdeg yumaa. /ISAKA/ namaig tanij bnuu.

Anonymous said...

aa tiim hariu huleej bn

Anonymous said...

Jak, Bi chinii tuhai sain meddeggui yum bna sh de. Hajuud chini dandaa "aab tegeed ingeed, namaig irj abna, nadad tiim yum abchirch ogood hetsuu yum" ene ter gedeg baisand uuchlaarai!
Chi honduur huleej abdag bsan bh a.
Bi aab amitai l da.

Blog-g chini unshaad aabiiga sanachihlaa.

Humuunii zayag olno gedeg Burhan atga arvai tsatsahad gantshan shirheg i tevniin uzuurt togtdog adil hobor hubi tabilan yum gesen.
Iim ondor hubi tabilan hairlasan Etseg tenger, ijii burhanda morgie!!!

Билгээ said...

заа тэхээр, миний найз энэ хөндүүр үгнүүдийг сэтгэлээсээ уудлан гаргаж энд бичсэнд нь бахархаж байна.
Чамайг аль дээр тоглоод баахан юм ярьхад чинь би итгээд, дараа нь чи яалаа гэж би хүүгээ өнчрүүлэхэв дээ гэхэд чинь миний дотор бас зурж байсан шд.