Monday, January 14, 2008

Магадгүй 2020 он /Хүүхдийн мөрөөдөл хэ хэ/

Өнөөдөр 2020 оны 01-р сарын 15-ний өглөө. Гадаа ямар гоё байна аа. Би өглөө эрт сэрэх болгондоо эх орныхоо хөх тэнгэрийг харж баясах юм даа. Одоо бодход өнгөрсөн 2000-2008 оны тэр өвлүүд хар дарсан зүүд шиг байсан шүү. Өглөө босхоор л бөөн хар утаа. Яаж амьд байсан юм болоо. Тэр их утааны гайгаар миний мэдэх олон хүн хорвоог орхисон доо зайлуул. Тэр үеийг бодвол ч одоо сайхан болжээ. /хэ хэ мөрөөдөж байгаам шүү/ Би анх энэ блогоо 2007 онд нээж байсан санагдах юм. Гэтэл одоо бүүр 13 жил та нартайгаа санал бодлоо хуваалцаж олон зүйл хуучилсан байна шүү. Сониноос өчигдөр та нар мэдээгээр харсан уу. АНУ-аас манай улсад цагаачилж байсан баахан гаруудыг барьсан байна. Тэд Монголд ирэх гэж бөөн юм болдог гэнэ ээ. Хөөрхийдөө. Ядарсан ард түмэн. Заримдаа дээр үед биднийг орлогынх нь түвшингээс болоод виз өгдөггүй, дэлхийд ноёрхож байсныг нь бодхоор дургүй ч хүрэх шиг. Гэхдээ бидний хувьд хууль бол үнэхээр аугаа зүйл учраас хуулиа бариад ажиллахаас ч өөр яахав дээ. Найз нь 2019 оны шинэ загварийн бенз нээрээ авсан шүү. /хэ хэ алж байна аа/ Жоохон үнэтэй юм байна билээ. Гэхдээ яахав дээ "Оюу толгой"-н хувиа аваад авсан болхоор сайхан л байна. Манайхан ч энэ жил сонгуульд бүгд идэвхитэй оролцох байх аа. 2016 оны тэр жилийн сонгуулиар Ардчилсан нам ард түмэнд ашигтай мөн ч олон хууль баталсан гээд ялалт байгуулсан шүү. Тэдний санаачилсан хуулиуд ч бидний амьдралд их нөлөөлж байна аа. Бодоод үзье л дээ. Боловсролын яамнаас гаргасан бодлогын дагуу манай улсад чинь энэ жил 30 орноос нийт 90,000 оюутан ирж суралцаж байгаан билээ. Манай эрдэмтэн багш нарын гаргасан хөтөлбөрүүд ч дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөж, жинхэнэ сургууль бий болсноос хойш манай улсгн зорих иргэдийн тоо ч маш их болсон шүү. Зурагтаар 1990-2010 оны хооронд гаргасан баримтат кино, уран сайхны киног гаргаасай. Одооны энэ хүүхдүүд бидний тэр хүнд үеийг туулсан дүр зургийг ерөөсөө ойлгохгүй байгаа юм даа. Байнга л ийм байсан, ийм байх юм шиг л санах юм аа.

Ирээдүйд энэ асуудал бас л бодох асуудлын нэг юм шиг ээ. Одоо ч тэгээд бүх зүйл сайхан болж дээ. Хогоо ялгаад дахин үйлдвэрлэнэ, төрийн үйлчилгээг интернэтээр авчихна, сонгуулиа шудрага өгчихнө, улсаас хувиа байнга хүртэнэ. Биднйи өвөг дээдэс амьдарч байсан гэр ч одоо музейд л ганц нэг харагдах юм /За тэгээд уншчаад гэр музейд байгаа гэхээр үндсэрхэг үзэл нь хөдлөөд гэр байна энэ тэр гээд байв. хэ хэ/ За за ингээд бичээд байвал сайхан л байна. Даанч инээд хүрээд болдоггүй ээ. Дараа үргэлжлүүлье.

Өө нээрээ мартах гэж байна. Энэ жил Солонгосоос 15,000 хар ажилчин ирж Монголд ажиллах юм гэсэн. . . Манай жижиг үйлдвэрийн эзэд тэднийг өндөр нам, өргөн бүдүүн, нас, ачаа даах чадвар, боловсролыг харж байгаад сонгож байгаа гэсэн. Хэдэн боол ирээд л ажиллах нь дээ хэ хэ.

Гэхдээ үүнээс сайхан нийгэм бий болно гэдэгт би байнга итгэдэг шүү. Яагаад гэхээр би, чи, бид энд амьд энэ бүхнийг бүтээхээр амьдарч байгаа болхоор. . .

JD

4 comments:

sissi said...

amjilt

Ачмаа said...

амжилт хүсье. Сайхан мөрөөдөл байна энэ мөрөөдлийг чинь хамтдаа бүтээлцэнэ байхаа бид үеийн залуус

Bodrol said...

Hi,
CHinii blog ruu anx udaagaa orj bnaa. Sonirxoltoi bas oodrog zuil ix bichix um aa. Amjilt zaluu mini, Bid ene moroodliin toloo xamt daa shuu. ;)

Bolor-Erdene said...

Гоё мөрөөдөл байна. Амжилт хүсье. Илүү ихийг хийгээрэй...