Saturday, January 19, 2008

Миний анхны гараа. . . Та нартаа баярлалаа.

Сайн байцгаана уу? Миний эрхэмлэж явдаг анд найз нараа, мөн миний блогт байнга зочилдог найзуудаа. Өнөөдөр яагаад ч юм сэтгэл минь маш их хөдөллөө. Яагаад вэ гэхээр би 2004 оны 05-р сарыг маш сайн санаж байна. Тэр жил би Их Засаг их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн юм. Сэтгэл дагаад ч тэр үү их сургууль төгсөнө гэдэг нь надад маш их том зүйлийн ард гарч байгаа мэт санагдаж байсан. Гэхдээ л бас нэг айдас байсан. Энэ бол би одоо юу хийх вэ? Хаана ажиллах вэ? гэдэг асуултууд эргэлдэж байлаа. Мэдээж энэ асуулт дан ганц надад бус миний бүх л найз нарт тулгарч байсан.

. . . Азаар би ажилтай болсон. Өнөөдөр 15 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа Улс төрийн боловсролын академи гэдэг газарт багш, эрдэм шинжилгээний ажилтнаар орсон юм. Ээ бурхан юм. Бөөн айдас. Мундаг том ажил. Олон жилийн туршлагатай эрдэмтэн багш нар. Би бол хажууд нь хэн ч биш хүүхэд байсан даа. /Үнэндээ азаар шүү. Би худлаа авъяасаараа гэж хэлэхгүй. Санаа алдав/ Гэхдээ эр хүн л юм гэсэндээ дотроо их санаатай байсан шүү. /Их л зоригтой байж дээ/ Хийж бүтээнэ. Хичээл заана гэдэгтээ их итгэлтэй байсан даа. Ингээд анхны хичээлээ заалаа. Эхний хичээл маань Өвөрхангай аймгийн Эрдэнэсант сумын нэгэн хот айлд болсон юм. Сандраад л, хөлс гараад л, ядаж байхад зуны халууныг ч хэлэх үү. /Жинхэнэ хичээл байсан шүү/ Би Ардчиллын сургууль гэдэг хамгийн энгийн нэг хичээлийг л заасан юм. /хэ хэ/ Ардчилал гэж юу болох, яагаад дэлхий нийт ардчиллыг сонгосон гээд л. Ингээд би 2 жил хөдөө орон нутаг /Нийт 19 аймаг 100 орчим сумдад ажилласан байсан/, Улаанбаатар хотын дүүргүүд, арван жилийн сургуулиудаар хичээл заасан даа. Сүүлдээ мань эр чангараад Захиргааны хэргийн шүүхээр хичээл заадаг болсон. Хичээлээ өөрөө бэлтгэдэг, салбарууддаа лекцийг нь бичиж өгдөг ёстой л нээрээ 4 жил үзээгүйгээ үзэж, сонсоогүйгээ сонсож, хараагүйгээ харсан шүү. /Гайхамшигтай/

Ийгээд би гол санаагаа хэлье. Миний хүн болсон гэж хэлж болох академийн маань 15 жилийн ой энэ өдрүүдэд дохиож байна. Энэ сайхан баярт өдрийг миний бие хүндэтгэхгүй өнгөрч болохгүй юм аа. Иймийн учир чин сэтгэлээсээ та бүхний надад сургасан их мэдлэгийн ачаар өнөөдөр миний бие өдий зэрэгтэй явж байгаа гэдэгээ хэлхийн ялдамд, цаашид эх орныхоо иргэн бүрийн улс төрийн боловсролын төлөө өмнө хийж байсан бүхнээ үргэжлүүлэх болно.

Та бүхний хийсэн үйл бүхэн тань сэтгэлчилэн бүтэж байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.


Хүндэтгэсэн
Их хойд овогт
Цагаан-Өвгөний Жадамбаа


2 comments:

Bodrol said...

Hi dear,
CHamd shine ajild orsond chini bayr xurgeed, tsaashdaa mash ixiig buteeegeerei gej xusei. Sanasan buxen chini setgelchlen butex boltugai.

sissi said...

hi? neeree l aztai tohiol baij dee? bagshlana zaana surgana gedeg ch goyo shuu???????????? busdad surgana busdaas surana???????????he he