Saturday, January 5, 2008

Багаа тайлаасай

Үгүй ээ мөн сонин юм аа. Хэ хэ за за за. Нээх өвгөн хүн шиг эхлэх гэснээ болилоо. Өчигдөр найз нь хэсэг найзуудтайгаа өнөөдөртөөө толгой цохиод байгаа METRO гэдэг газар орлоо. Машинаасаа буугаад ирсэн чинь яасан гээч. Миний машины хажууд УБЗ гэдэг дугаартай 3 машин байсан хэ хэ. /Би ч гишүүд л шоудаж байгаан байна гэж бодсон шүү/
Үүдэнд нь хэсэг өндөр залуус хамаг цусаа гаргацан зодолдож байна. Би ч сандраад бараг л цагдаа дуудах юм болсон чинь надтай хамт явсан найз маань. Энэ бол энд байдаг л зүйл штээ гээд тоосонгүй. Ингээд бид дотогш орлоо. /Тэр зодоон нь байнга л болж байдаг юм гэнэ ээ/
Хувцасаа өгөөд ТАХ-аа аваад орсон чинь. Ээ бурхан минь бөөн утаан дунд мансуурсан залуус. Хөл гишгэх газаргүй болтол нь тэр газар чихжээ. Бүх охид өвлийн хүйтэнд тиркотой тэгээд ойлгож байгаа биз дээ. Ахаа зөрчих үү, уучлаарай найз аа гарчих уу, миний дүү гараадхуу гэж явсаар нэг юм хүсээд байсан газартаа ирлээ. Барменийг дуудлаа. Ирдэггүй ээ. дуудаал байлаа ирдэггүй ээ. Сүүлдээ арга тасраад яг уурлах гэж байсан чинь нөгөө залуу чинь ирснээ зөөгчид захиалгаа өгчих гэдэг байгаа. Өө п. Хараасаар зөөгч хайлаадаа. Олдодгүй ээ. Хэ хэ /Элснээс зүү хайх гэж байгаа юм шиг л санагдсан шүү/ Арай гэж олоод нөгөө их хөгжим дунд нь захиалгаа өгсөн дөө. Хэ хэ. Үнэн лайтай байгаа биз. Тэгээд орчноо ажиглалаа даа. Үгүй мөн сонин. Тэр газарт чинь бүх хүмүүс нь наашаа маашаа хараач ээ. Намайг мамайг хар л даа гэмээр хувцаслаад. Өдөржин үсээ янзлуулаад ирдэг юм шиг байна билээ хэ хэ. Ингээд алмайраад байж байтал гэнэт би нойл ормоор санагдлаа. Тэгээд л арай гэж гуйж явсаар хүссэн газраа ирсэн чинь үүдэнд нь бөөн зодоон хэ хэ. Нөгөө нэг байдаг үзүүлбэр нь болж байна. Би асуулаа яагаад зодоон болсон юм бэ гэсэн чинь нэг нь гарахдаа мөрөлсөн юм гэнэ ээ. Тэгээд
Чи мөрөллөө муу мангар бацаан.
Чи хэн юм.
Ингэж байж алуулав энэ тэр гээд зодоон эхлэсэн юм байх аа. /Миний таньдаг хүн зодолдсон болхоор асуусан юм шүү/ Би тэгээд зодолдсон залуугаас /миний нөгөө таньдаг хүн/ чи тайван байхгүй яасан юм бэ гэсэн чинь хэ хэ. Энэ муу дээр бас дээрлхээд байсан юм. Эцэг, эх нь овоо хөрөнгөтэй юм гэсэн энэ тэр гээд л ярьж гарсан. Би дотроо юу гэж бодсон гээч. Ээ чаа бас даа. Иймхэн зүйл дээрээс болж муудах гэж бодож байсан. Иймэрхүү байдлаас болж тэр газар өдгөө 3 хүн алагдаад байгаа гэсэн шүү. /Нэг нь бүр эмэгтэй хүн. Хүнийг хутагласан гэсэн. Нэгэн гишүүний охин гэн билээ/ Аймаар байгаа биз. Яг үнэндээ бол тэнд толгойдоо мэдлэггүй, оюуны ядууралд хэт орж зүүн тархиа хөгжүүлсэн /Зүүн тархи их хөгжхөөр хүн эдийн шуналд хэт автаж, өнөөдрийн энэ байдалд ордог юм гэсэн. Сома багш тэгжээсийн за/ залуус л баг өмссөн байж байдаг юм байна билээ. Охид нь ч тэр. Шал худлаа тамхи татаал. Том том үсрээл. Шалгалтандаа унчаад уйлаад сууж байсан мангар бацаан хүртэл хүн гишгэчих гээд л тэнд дэвж байна аа. хэ хэ. Хөөрхий дөө тэр залуус. Уул нь гэртээ тэр хэдэн төгрөгөөрөө өөртөө ашигтай зүйл худалдаж аваад амарч байсан бол тэр олон залуусаас олон залуу эхнэр хүүхдийнхээ дэргэд эрүүл сэрж, олон аавын охин, ээжийн хүү ээж, аавынхаа дэргэд эрүүл сэрэх байсан байх даа. Ингэж бор хоног, шар өдрийг баг өмсөж өнгөрөөж байгаа залуустай байхад яаж энэ орон хөгжих юм бол доо. Мээдкүү /Мөрөө хавчив/

3 comments:

david santos said...

Happy New Year, Fila! And best wishes for a healthy and successful 2008

Билгүүн Энхболд said...

dpzidanuud xexe...biti tm gazar yawjilda

blessing_tara said...

Бичсэнийг чинь уншаад инээд хүрээд сууж байсан чинь гэв гэнэт царай хувхай цагаан боллооо ш дээ.
(..Зүүн тархи их хөгжхөөр хүн эдийн шуналд хэт автаж, өнөөдрийн энэ байдалд ордог юм...) гэнэ үү? Зүүн тархи илүү хөгжсөн байдагаар нь эмэгтэй хүнийг давхар хийгээд байгаа юм шиг... Түүнээс гадна зүүн тархины хөгжлөөс эдийн шунал хамааралтай гэж ёстой сонсоогүй юм байна. google-дээд ч энэ талаар юм олсонгүй. Тэр сома багш чинь хаанаас ийм мэдээлэл олж авсан юм, мэдэх юмсан.

Чамд уурлаж байгаа юм биш шүү, сома багшид чинь л.