Wednesday, January 30, 2008

Боловсролд хордсон хүн гэж сонссон уу.

Би 2008 оны 01-р сарын 29-ний "Өнөөдөр" сонины дугаарт дээд боловсрол, хувийн сургуулийн эрх ашиг хөндөгдөөд байгаа талаар ярилцлага өглөө. Тэгээд маргааш нь нилээд хүмүүс утасдаад саналаа хэлж байна л даа. Ер нь хараад байхад ихэнх хэсэг нь л зөв болсон байна. Сайн байна гэх зүйл л яриад байна. Ийгээд би ингэж бодлоо дараагийн удаад дээд боловсролын хамгийн чухал амин сүнс болсон хөтөлбөрийн асуудлыг хөндөх хэрэгтэй юм байна гэж бодлоо.

Үнэхээр өнөөдөр дээд боловсролын асуудал анхаарал татаад байна. Анхаарал татхаас ч өөр аргагүй юм даа. Амьдрал дээр оюутан сургуулиа төгсөж гараад хэн болох вэ? хэрхэн баялаг бүтээгч болох вэ? гэдэг нь энэ сургууль гэдэг байгууллагаас хамаараад байгаа юм. /Ерөнхий боловсролын сургуульд ерөөсөө энэ сурах арга барил, мэргэжил сонголт зэрэг амин чухал зүйлийг хэзээ ч орохгүй юм аа. Хэдэн олимпиадын аврага л бэлдээд дээр нь баахан тооны ухаанаар сэтгэсэн хүмүүс. 2*2=4 өөр гаргалгаа байхгүй. 6 гэвэл тийм зүйл байхгүй гээд хэн ч хүлээж авахгүй. Сэтгэлгээний хувьсгал хийгдэхгүй нэг өнцөгтэй л байгаад байна л даа/ Олон мянган оюутан өнөөдөр энэ байгууллагуудад хувь заяагаа даатгаж байгаа. Тийм болохоор ч тэр үү бүх хүний анхаарлын төвд байгаад байна. Хувийн гэх тодотголтой олон сургуулийн нэр хүнд маш ихээр унаж байна. Гэтэл өнөөдөр яамнаас тэр улсын ч бай хувийн ч адилхан хөтөлбөрийг нь баталж гаргаад ижил хэмжээний шаардлага тавиад ажилладаг. Тэд бүгд л шаардлага хангасан хөтөлбөрөөр сургалт зохион байгуулдаг. Гэтэл яагаад унаад байна аа.

Тэгш бус өрсөлдөөн:
Олон жилийн өмнө баригдаж, материаллаг хангамжаа бүрэн хангасан, хүнйи нөөцийн асар их туршлагатай улсын гэх тодотголтой сургуультай шинэ гарч ирсэн сургуулийн харьцуулан дүгнэх нь өөрөө учир дутагдалтай санагдаад байгаа юм аа. Энэ бол тэгш бус өрсөлдөөний нэгэн жишээ. Хэн ч төгссөн сургуулиа муулдаггүй. Учир нь тэр сургуулийн нэр төр өндөр байх нь тэр хүний ирээдүйд эерэг үр дагавар авч ирж байдаг. Гэтэл өнөөдөр оюуны ямар ч сахилга батгүй нөхдүүд зүгээр л нэг сургуулийг мэдэхгүй байж муулаад явж байгаа нь олон хүний эрх ашгийг хөндөөд, дээр нь тэр олон оюутны ирээдүйгээр тоглож байгаа гэдгийг бодоосой.
/Үүгээр би үг хэлхээсээ өмнө өөртөө нэг хэлж бай гэдэг үгийг сануулах гэсэн юм. Энэ сургууль муу штээ гээд хэлчхэд дараа нь түүнийг сонссон захирал тэр сургуулийн дипломыг яаж харах вэ. Нэг бодох л хэрэгтэй юм шиг ээ. Нөгөө хэлсэн байдаг штээ. Хэлэх нэг хийх нэг өөрч гэж. Шүүмжлэл дүгнэлтийг хийнэ гэдэг бол чухал асуудал шүү/

Чанар:
За энэ бол хамгийн чухал асуудал. Төгсөгчид ажлын байран дээр хэд очсоноор өнөөдөр чанарыг хараад байна. Тийм ээ. Энэ бол шалгуур. Дэлхийн жишиг ч ийм л байдаг. Гэтэл өнөөдөр мэргэжлээс боловсролруу асуудал чиглэж байна. Энэ нь 25000 хуульч 2500 ажлын байр. Та хуульчийн сонгон шалгаруулалтанд ороод тэнцвэл хуульч, үгүй бол эрх зүйн дээд боловсролтой иргэн. Энэ бол үндсэн хуулиа дээдэлсэн, хүний эрхийг хангасан хамгийн зөв шийдвэр. Үүнээс аваад үзэхээр одоо чанарыг ажлын байранд очсон тооноос нь хамаарч авч үзэх нь өрөөсгөл болох гээд байна. Тэгэхээр чанар гэдэг зүйл нь хөтөлбөр, үр дүн гээд олон хүчин зүйлээс хамаарах тул дахиад л хэлэх үгэндээ бодох цаг болжээ.

Тоо:
Олон сургууль байна. Тоог нь цөөл гэж ярих нь их сонсогдох юм. Гэтэл хүнийг дээд боловсрол эзэмшсэнийх нь төлөө эрхийг нь зөрчиж болохгүй шүү дээ. Би бол тэртээ тэргүй энэ асуудал цэгцрэнэ л гэж боддог. Мянга мянгаараа архины дэлгүүр, үйлдвэр, бар байхад юу ч хэлдэггүй штээ. Нэг л асуулт боловсролд хордсон хүн гэж байдаг юм уу.


Эцэст нь ийгээд бичээд байвал их л зүйл байна. Өнөөдөр шинэ Монголын шинэ иргэд бол нилээн бодож байж сонголтоо хийдэг болсон. Энэ үүднээсээ муу сургууль бол төр шахсан ч шахаагүй ч оюутангүй бол хаалгаа барина. Харин сайн сургууль бол дэлгэрээд л гараад ирнэ. Ойрын ирээдүйд хувийн сургууль нэг номер болно гэдгийг би харин бардам хэлье.

Хүндэтгэсэн
JD






2 comments:

Dina said...

Ene tulgamdsan asuudliig baga ch bolov hondond bayrlalaa. Zaluuchuudiin setgehgvig l neg or moson oorchlomooor baigaa yum daa. Medlegeeree orsoldoj neg negniihee medelgend ataaarhaj orsoldoj jinhene shijgensen zaluuchuud udahgvi mongoldoo ireesee l gej naidaj suuydaa. Tiim ch bolohiin tuld minii adil zaluuchuud odoo gadaad surch baina. Zaluuchuud mini mongoldoo butsaj l vzeerei l gej hvsmeer baina daa...

xvv said...

Дээд гэлтгүй дунд боловсрол бол арай л муудсан юм шиг... Дээд сургуульд ороод хичээл хийгээд явж чадах хүн болгоод дунд сургуулиас гаргах хэрэгтэй байдаг байх гэж бодогдоод байгаан??? Нэгэнт хичээл хийгээд сурчихсан хүмүүс бол ямар ч нөхцөлд өөрснөө мэрийгээд хичээл номоо хийгээд явдаг, гадаадын шалгалт энэ тэрд тэнцээд тэндээ очоод бас сайн суралцаад л яваад байгаа нь харагддаг, суурь боловсрол, ёс суртахуун, гэр бүл төлөвлөлтийн хичээлүүдийг илүү ойр дотноор ойлгомжтойгоор өсвөр насныхандаа өгвөл гэж боддог юм. Энэ талаар юу гэж боддог вэ?