Wednesday, January 23, 2008

Ерөнхий спонсор

2000 оны хавар. Би энэ жил аравдугаар анги төгсөнө. Би уул нь дуучин болох хүсэлэй. Хар багаасаа л дуу дуулж, урлагын наадамд оролцож өссөн. Даанч манай аав, ээж хоёр маань намайг дэмжихгүй юм. Чи дуучин болоод хоолоо олж иднэ гэж байхгүй. Манай удамд дуучин хүн байхгүй гээд л. Тэгээд тэд нэг өдөр ярилцаад намайг эдийн засагч болгоно гэсэн. Би одоо тэгээд ч нээх тоондоо сайн биш л дээ. Манай аав насаараа банкинд ажилласан, ээж ч бас. Тэр хоёр ярихдаа бид энэ мэргэжлийг сонгоод сайхан л амьдарч байна. Юу нь болохгүй байгаан гэж намайг байнга шахна. Аав болхоор таньдаг хүн байгаа Санхүүд асуудалгүй оруулана гээд байгаа. Би одоо тэгээд мянга зөрлөө гээд ч яахав дээ. Тэртээ тэргүй аав, ээж хоёр бол ЕРӨНХИЙ СПОНСОР учраас бүх асуудлыг надгүйгээр шийднэ шүү дээ.

Би гэдэг хүн ч дуучин болох ч өнгөрөв бололтой. Одоо надад сайн тоочин болох л зам үлдэж байна даа. /Хөөрхий тэр хүүгийн хүсэл/

Ийнхүү тэрээр аав, ээжийнхээ шахалтаар санхүүд сурч тоочин болсон. Даанч төгсөөд мэргэжлээрээ ажлаагүй. Харин одоо нэртэй баранд сайн DJ болсон штээ. хэ хэ. Хорвоо гэж сонголтоор дүүрэн байх юм. Магадгүй буруу сонголт хийвэл хүнийг хэн ч биш болгох юм даа.

JD

No comments: