Monday, January 28, 2008

Явдаг байшин. . . /Тэмдэглэлээс/

Сайн уу? найзуудаа. Юу байна аа. Энэ Улаанбаатар ямар хүйтэн байна аа. Миний явсан газар их дулаахан сайхан байлаа. Би 2008 оны 01-р сарын 25-ний өглөө явдаг байшинд суугаад тэр газарлуу явсан юм аа. /хэ хэ тэр байшин нь вагон штээ/ Тэр газар гэдэг нь Дорноговь аймаг юм аа. Бидний зорилго бол тэнд лекц унших байсан. Өдөржин вагоноор аялаад тэгээд зорьсон газартаа очсон. Явж явж очсон чинь гайтай юм шиг ерөнхий сайдтай таараад тэгээд буудалгүй болчихдог байгаа хэ хэ./Гэхдээ буудал олсон шүү/ Маргааш нь эртлэн босоод аймагтай танилцах ажлаа зохион байгуулсан. Энэ ажил маань сайн болсон. Учир нь би тэр нутгийн хүү болхоор сэтгэл өөдрөг байсан шүү. Ийгээд өдрийн 16:00 цагаас лекцээ уншсан. /Дотроо айж байсан шүү. Ерөнхий сайд ирсэн хүн ирэх болов уу гэж. Тэгсэн харин яасан гээч үнэхээр их хүн ирсэн шүү. Үнэн тасархай/

Лекц сайхан болсон. Маш сайн зохион байгуулалттай болсон. Бүгд оролцоод сэтгэл өөдрөг гарцгаасан шүү. /Би л тэгж бодож байгаа шүү. Магадгүй тэнд сууж байсан хүн уншиж байгаа бол тэр үеийнхээ сэтгэгдэлийг үлдээнэ биз дээ/ Гэхдээ айж байна шүү. Үнэн тэнэг байсан гээд биччүүл яана аа. хэ хэ. За яахав дээ тээ. Бичвэл бичнэ л биз. Цааш нь:

Ийгээд лекц дууссан. /Оройны явдлыг бичилгүй үлдээе. хи хи/ Маргааш өглөө нь эртлэн босоод хамаг юм аа цэгцлээд Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн хийд, Хүслийн хар уул, Энергийн төвөөр аяласан даа. Үнэхээр гоё байсан шүү.

Нэг зүйл сануулахад эндээс очих хүмүүс архиа авч очихгүй бол тэнд архины хорио тавиагүй байна билээ шүү /Гэхдээ хорио нь тавтгдчихвал ч гайгүй л байх л даа тээ/ Энергийн төв нь аймгийн төвөөсөө 50 км орчим юм билээ. Сонин нь тэр төвийн орой хэсэгт хүний тархийг доош нь харуулаад тавьсан мэт жижиг толгой байгаа юм. Тэр толгой дээр нь гархаар гар утас бүтэн сүлжээ орж байгаа юм чинь. Тэгээд тэндээс ах дүү, амраг садан, бүх хүнрүүгээ ярьж гардаг юм билээ. За гараад ирцэн байна. Хүслээ шивнээрэй гээд л хэ хэ. Хүслийн хар хайрхан үнэхээр гайхалтай юм билээ. Дээр нь гараад хүслээ хэлээд тэгээд архиар сэржим өргөөд, бас хайрхантайгаа хувааж уудаг юм билээ. Тэр хайрханруу өгсөхөд үнэхээр хүнд байсан. /Хөл чилээд, чинэрээд, дээр нь амьсгаадаад хэ хэ. Энэ гүзээ нэмэгдэж байгаагийн л гай байхдаа/ Би дотроо хүсэл биелэнэ гэдэг яг л уул өөд мацахтай ижил байх даа гэж бодож явсан шүү.

Ийгаад хүслээ хэлчээд ирсэн. Энэ жил ч хүсэл биелээд алаад өгөх байх оо хэ хэ. Яагаад ч юм сэтгэл дагаад тэр үү ирсэн чинь л ажлууд нам бүтээд байна оо. хэ хэ. Тэнд хүлээж авсан найзууд маань тун удахгүй хайрханы зургийг явуулана гэсэн. Тэр үед нь блог дээрээ тавина аа. Тэгээд үзээд мөргөөрэй. /За тэгээд зарим нэгэн шашингүй хүмүүс нь шүүмжлээд байв аа/

Буцаж ирээд аймгийн төв дээр хоол хайсан чинь олдохгүй байсан. Ер нь эндээс зорьж очиж байгаа хүмүүст хэлхэд бэлтгэлээ сайн базаагаарай. Хутагтын анх бясалгал хийж байсан агуйгаар аялсан. Бас анхны дуурь тавьж байсан газар ч очсон. Сониноос тэр бясалгал хийдэг байсан газарт нь сакура цэцэг ургадаг мод байсан. Гайхалтай. Тэгээд 5-р сарын 1-нд цэцэглэдэг Япончууд ирж үзээд бишэрдэг гэнэ ээ. Түүх нь бол хутагтын Япон шавь нь үндэс өгч анх тарьсан бөгөөд тэр халуун орны модийг номын хүчээр ургуулсан гэнэ ээ. /Биширсэн шүү/

Ингэж ангайж түүх сонсож, бас мөргөж, шүтэж, биширч яваад ирлээ. Ийгээд Дорноговь нутаг ээлтэй сайхан байлаа. Удахгүй бас нэгэн аймгаар аялана аа. Энэ тухай Лхагва гарагийн нэвтрүүлгээс үзээрэй.

Жич: Вагонийхаа билетийг хайрхан явахаасаа өмнө захьдаг ч юм уу эсвэл авчихаад яваарай.

Хүндэтгэсэн
JD





2 comments:

Bodrol said...

Hey oroi ni yag uy bolsiin bee? :)

nayanaa said...

Дорноговь ч бас ээлтэй сайхан нутаг шүү. миний эмээгийн нутаг болохоор би өөрийн нутаг шиг л санаж явдаг. хамгийн сүүлд өнгөрсөн зун нутгаа зорьж очиж билээ.