Monday, January 7, 2008

Соёлын шок

Цэцгээ өглөө эртлэн босож нилээд яарангуй юм аа баглан бооно. Түүний сэтгэл нэг л өөр ертөнцөд яваа нь харваас илт байна аа.

Тэрээр өнгөрсөн 6-р сард элсэлтийн шалгалтанд орсон. Овоо өндөр оноо авсан. Харин одоо түүнд авсан оноогоор сургуульдаа очиж бүртгүүлэх хамгийн чухал ажил үлдсэн билээ. Тэр жил нэг хальт хот орсныг эс тооцвол түүний хувьд хот гэдэг бол төсөөлхөөс цаашгүй билээ. Зурагтаар гардаг ах, эгч нартай уулзах, тэдэн шиг баяр жаргалтай байх хүсэл нь Цэцгээг улам их догдлуулж байлаа. Ёстой л нөгөө нэг Дур эзнээ голохгүй гэдэг шиг л байлаа. Ийнхүү догдолж байтал гадаа шуудангийн тэрэг ирж сягнаалдлаа. Цэцгээ ч дав хийн өндийж алив ээжээ хурдлаарай гадаа машин ирлээ гэх нь тэр. Цэцгээгийн ээж Должин гуай ээ гялай хэмээн дуу алдан дотроо муу Пүрэвийн хүү овоо штээ давхиад ирдэг. . . гэж бодон ухас хийлээ. /Цэцгээ ээжээсээ зөвшөөрөл авч байгаа хэдэн бор төгрөгийг нь үрэн хот орох гэж их гүйсэн дээ. Ёстой нөгөө нэг америкийн консулийг гуйж виз авахтай л ижил/

Цэцгээ машинд суун бушуухан л аймгийн төв орж оройны суудалд амжин хот орох минь. . . гэж бодсоор. Гэнэт санан эргэн хартал ээж нь сүү өргөн зогсож байгааг хараад хөөрхий муу ээж минь биеэ бодож байгаарай даа хэмээн дотроо бодолхийн урагш харлаа. Жолооч Пүрэвийн хүү Пэрэнлэй сумандаа бол хамгийн лидер залуусын нэг ээ. Тэрээр наймдугаар анги төгсөөд л аймгаас сумын төврүү арьс зөөж олсон төгрөгөөрөө бараа татаж овоо хөрөнгөжсөн бөгөөд сүүлийн үед аймаг, сум хоёрын хооронд шуудан хийж явдаг болсон. Пэрэнлэй за Должин эгчийн охин Цэцгээ хүрээ орж ихийг үзэж нүд тайлах гэж байгаан биз дээ. Хэ хэ. За тэгээд хот явсан оюутнууд ч төгсөөд ямар эргэж ирэх биш дээ гэж их л хорсонгуй хэлэх нь нэг л цаана аа ёозгүй сонсогдож байлаа. Цэцгээ ч дотроо за яг штээ би л лав эргэж ирнэ хэмээн бодож явлаа.

Цэцгээ бодолдоо умбан элдэвийг мөрөөдөж явтал аймгийн төвийн бараа ч харагдлаа. /Аймгийн төв бол их ойрхон л доо ердөө 45 километр. Яагаад ч их л ойрхон. Дам сонсохнээ манай бүхий л аймагт 45 км -50 км орчимд нэг ийм сум байдаг гэсэн. Тэгээд суиын төвийн эмнэлэгт хүн байхгүй. Аймаг ойрхон болхоор. Сургуульд хүүхдүүд байхгүй аймаг ойрхон болхоор. Сум дундаа нэг, хоёрхон л дэлгүүртэй тэр манай засаг даргийн дэлгүүр. Түүний хамаатнийх нь дэлгүүр хэ хэ/ Аймгийн төв ч Цэцгээгийн хувьд мөн л нээгдээгүй ертөнц байлаа. Багийн найзууд нь бүгд л аймгийн төвд ажилладаг. Түүний мэдхийн л их л гоё хувцасладаг, яриа хөөрөөтэй залуус байдаг.

За ингэж явсаар Цэцгээ нөгөө нэг мөрөөдөж байсан газарт нь аваачих вагон гээч юманд сууж авлаа. Үгүй ээ мөн ямар духтай юм бэ. Ёстой гоё явдаг байшин байна шүү. Тэр хүмүүсийнх нь духтай явж байгааг ээ. Манай шуудангийн муу 69-ийг бодвол ч үнэн тухтай юм аа. Ээж маань аймаг орох гэхээр машинд нь дотор муухайраад гээд байдгийн уул нь аймаг, сум хоёрын хооронд энэ байшинг /вагоныг байшин гэж байгаан/ явуулбал ч аан. Урд өмнө нь ийм гоё юманд сууж үзээгүй дээр нь дасаагүй, сэтгэл нь догдлоод ерөөсөө унтаж чадсангүй ээ. Элдвийг бодож суусаар үүр цайлаглаа. Явдаг байшин маань /хэ хэ/ ч хурдалсаар уул ороож модтой хэсэг гараад ирлээ. Ээ бурхан минь энэ уул, мод гэдэг чинь ийм сүртэй эд байдаг байсан юм уу. Ёстой төсөөлж байснаас өөр юм гээч гэж бодон хартал хотын зах нь харагдаж эхэллээ. За миний мөрөөдлийн газар минь ойртлоо доо хэмээн дотроо бодон вагоний цонхийг хагалчих шахан харах гэж нүүрээ наана. Вагон ч хурдалсаар Амгалангийн өртөөн дээр зогслоо. Арай ч хот нь энэ юм биш биз дээ гэж дотроо бодон хажууд сууж байсан эгчээс одоо буух уу гэтэл дуугарсангүй. Яанаа хөдөлчих вий дээ хэдэн хүн л гадаа гүйгээд машинруу том том цүнхтэй юм шидлээд байхын хожигдчих вий дээ. Сандран гүйж провотник дээр очин эгчээ би хотод буух ёстой юм аа. Одоо буух уу. /Дотроо зүрх нь амаараа гарах шахаж байлаа/ Провотник эгч донжтой нүдээр харснаа энэ Амгалангийн буудал байна. Хотод очоод зогсохоор нь буугаарай за гэж хэлээд хаалгаа тас хийтэл хаалаа. Цэцгээ ч гайхсан нүдээр эргэн тойрноо харснаа дотроо ичих шиг болж хүн амьтан харчаагүй байгаа даа. Би одоо юун сүртэй юм бэ дээ гэж бодоод буцаж суудалдаа суулаа.

Хэсэг явсаар вагон ч төв вокзал дээр ирлээ. Цагаан хойлоогоор зорчигч талын хоёрдугаар замаар суудлын 584-р галт тэрэг орж байгаа тул хөдөлгөөнөөс болгоомжлно уу гэж чангаар ярьж байлаа. Ээ бурхан ямар олон хүн бэ. Манай сумын төвд үдэшлэг болхоор л нэг ийм байдаг даа. Гэхдээ тэрнээс олон хүн ч юм уу. Аа яа яа.

Бүх хүмүүс дэр хийн босоод ачаа бараагаа аван цуваанд орж зогслоо. Цэцгээ ч дотроо ямар удаан юм бэ. Ингэж нэг юм дөхсөөр буулаа. Нүдэндээ ч багтахгүй олон хүн харсан Цэцгээ дотроо балмагдаж одоо яанаа манай нөгөө хамаатан маань тоссон л байгаа даа гэж бодолхийн чемоданаа чирсээр буулаа. Толгой нь эргэж байна. Ёоо хэсэг жаахан зогсоодхоё. Ингэж байтал гэнэт хажуу талаас нь хамаатний эгч нь хүүе миний дүү сайн явж ирэв үү гэсээр тэвэрч авлаа. Ээ бурхны минь аврал ингэж нэг юм олдог байжээ. За явцгаая. Алив эгч нь наад хайрцагтайг чинь баръя. Цэцгээ ч их л догдлон хамаатны эгчийгээ дагаж явлаа. Ёстой учрыг нь ойлгохоо байлаа энэ ямар олон машинууд вэ. Манай суманд чинь нийт 4 машин байдаг гэтэл энд чинь. . . Ингэж бодож байтал гэнэт нэг ах явах уу ахын дүү. Цэцгээ айж гайхсан нүдээр эгчрүүгээ хартал эгч нь хэдээр явахийн гэж байгаа сонсогдлоо. Жолооч хаашаа явахын гэтэл нэгдүгээр хороолол гэтэл 5000 гэж байгаа сонсогдлоо. . .

Ийнхүү мэл гайхаж цэл хөхөрсөөр эгчийндээ ирлээ. Эгчийнх нь есөн давхар байшингийн 5 давхарт амьдардаг юм байна. Амьдралдаа нутгийнхаа уулнаас өөр өндөр зүйл үзээгүй охин цонхоор харан ямар өндөр юм бэ гэж бодон цонхоор харан зогслоо. Хэдэн өдөр гэрээс гарсангүй. Учир нь эгчийн ажил амжидгүй ээ.. Нэг өдөр нэг л гармаар санагдаад байсан хэдэн төгрөгөө аваад өөртөө хамгийн зохисон гэж боддог жинсэн өмд, цагаан срочкон цамц, хар туфлиэ углаад саравчтай малгай тавьж гарч өглөө. Түүний царай нь хээрийн салхинд элэгдэн хатгаад авсан ч мэдрэхээргүйгээр зузаарчээ. /Хэ хэ/ Уул нь Цэцэгээ “Цэцгийн хүлэмж” олон ангит Солонгос киног бараг бүгдийг нь үзсэн бөгөөд аминдаа гол дүрийн баатрийг дуураиж хувцаслах дуртай. Гэвч амьдрал санснаар биш юм даа. Орцноосоо холдох бүрийд түүнд эргээд энэ байрыг олно гэдэг бол ойд төөрөхтэй л адил санагдаж дотор нь харанхуйлж байлаа. Гэвч тэрээр ихийг үзэх хүсэлтээ автан өөрийн мэдэлгүй алхсаар. Хүн дагаж гүйж байж зам гарлаа. Цэцгээгийн хувьд машин зам хөндлөн гарна гэдэг бол үерлэсэн гол гэтлэхтэй л ижил санагдаж байлаа. За хаачих уу гэж бодоод зогсож байтал жижигхэн саарал автобуснаас нэг жаахан банди гарч ирээд учир зүггүй бөмбөгөр хоёр зуугаар гээд орилж гарах нь тэр ээ. За юу ч л гэсэн сууя гэж бодоод суучлаа. Сууж амжаагүй байтал микро автобус хурд аван хөдлөхөд хүчтэй хойшоо саван сандал дээрээ лаг хийн суулаа. Нөгөө хэлэмгий банди за мөнгөө гэсээр гар сарвайхад сандран 200 төгрөг авч өглөө. Микро ч давхих нь тэрээ. Яасан хурдан явдаг автобус вэ гэж бодож амжаагүй байтал дахиж хаалгаа нээгээд л бүдүүн хойлоогоор орилж гарлаа /Манай сумын шуудангийн машин ингэж орливол хүн муу хэлнэ дээ гэсэн шүү юи бодож суулаа/ ийнхүү орилж явсаар хүн бужигнасан газар ирээд буулгалаа. Бөмбөгөр зүйл лав харагдахгүй юм гэж бодсоор алхалаа. Замдаа таарсан хүнээс их сургулуь хаана байдаг талаар асуулаа. Ёстой нөгөө нэг хүнд газар зааж өгөхөөс хэцүү ойлгомжгүй хэлээр тайлбарлаж өглөө. Нөгөө хүнийхээ заасан гарынх нь дагуу л алхсаар байлаа. Ам ч нилээн цангалаа. Миний мөрөөдөж байсан хот гэдэг чинь арай л өөр юм аа. Үгүй энэ хогийг нь ээ.

Үргэлжлэл бий. . .

No comments: